03-71.jpg
2021-08-19 10:43
АНУ -ын Ерөнхийлөгч Жо Байден өнөөдөр мэдэгдэл хийхдээ “Талибаны дайчид нүүлгэн шилжүүлэх  хүмүүсийн замд байрлаж, иргэдийг Кабулын нисэх онгоцны буудал руу хүргэхэд хүндрэлтэй байгаа учраас АНУ -ын цэргүүдийн Афганистанаас гарах хугацаа хэтэрч магадгүй гэлээ. Жо Байден энэ сарын эцэс гэхэд АНУ -ын цэргүүдийг гаргахыг хүсч байгаа боловч АНУ -ын 15.000 орчим  иргэн тус улсад гацсан. […]

02-84.jpg
2021-08-19 10:30
УИХ-д Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо байгуулагдаж, зөвхөн нийслэл Улаанбаатар хот гэлтгүй орон нутгаас сонгогдсон гишүүд ч нэгдсэн. Улмаар Улаанбаатар хотын асуудлыг том зургаар нь харж, шийдвэрлэх гээд Түр хороо байгуулагдсанаар олон давуу тал бий болж байгаа юм. Тэгвэл тус Түр хороо өнөөдөр хуралдаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  Д.Сумъяабазар, Засаг […]

01-95.jpg
2021-08-19 10:21
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2021.08.18) Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд, дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа. “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын […]

10-11.jpg
2021-08-19 10:01
Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргуловтай энэ сарын 12-ны өдөр уулзсан уулзахдаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийх айлчлалын талаар ярилцжээ. Уулзалтаар  талууд Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хамтарсан төлөвлөгөөний хэрэгжилт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийхээр төлөвлөж буй айлчлалын бэлтгэл, […]

09-20.jpg
2021-08-19 09:42
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Батхүү нарт  холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн  шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 12:00 цагт хийхээр товлоод байв. Гэвч шүүгдэгч Г.Амарбат нэмж өмгөөлөгч авч, өмгөөлөгч хэргийн материалтай танилцах, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч К.Баурижан шүүх хуралдаан давхацсан талаарх баримтыг ирүүлсэн тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2021 оны есдүгээр сарын 8-ны 10:00 цагт товлолоо. Ш.Батхүү […]

08-26.jpg
2021-08-19 09:39
Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 09:00 цагт товлосон. Харин шүүгдэгч М.Болортуяа, Ж.Бурмаа нар шинээр өмгөөлөгч авч, өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг хойшлуулснаар 2021 оны есдүгээр сарын 17-ны өдрийн 09:00 цагт товлолоо. Хэргийн талаар тодруулбал, З.Баянсэлэнгэ нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллах […]

07-32.jpg
2021-08-19 09:24
Дэлхий даяар “COVID-19” халдварын тохиолдол, нас барсан тохиолдлын тоо нэмэгдэж буйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ тэргүүн Тедрос Адханом Гебрейесус анхаарууллаа. Тэрбээр, ДЭМБ өнгөрсөн долоо хоногт халдварын дөрвөн сая орчим шинэ тохиолдол бүртгэлээ. Цаашид энэ эрчээрээ нэмэгдсэн хэвээр байвал халдварын нийт тохиолдлын тоо хоёр долоо хоногийн дотор 200 сая давж болзошгүй байгааг хэллээ. Өнгөрсөн дөрвөн […]

06-40.jpg
2021-08-19 09:20
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо болон Төсвийн байнгын хорооноос байгуулсан хамтарсан ажлын багийн ахлагч Х.Ганхуяг өнөөдөр (2021.08.19) АШУҮИС-ийн Монгол, Японы эмнэлэг дээр ажиллан, хөрөнгө оруулалтын ажлын явцтай танилцлаа. АШУҮИС-ийн Монгол, Японы эмнэлгийн удирдлага 450 ортой өргөтгөлийн барилга ашиглалтад оруулахад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлүүлэх хүсэлтээ УИХ-ын гишүүн Х.Ганхуягт уламжлав. Үүнээс гадна зүрхний шигдээсийн үед […]

05-49.jpg
2021-08-19 09:03
Энэ намрын ургац хураалтын ажилд тариалан эрхлэгч ААН-үүд оюутан, сонсогч, цэргийн алба хаагч, ажил хайж буй иргэдийг өдрийн 50.000 төгрөгийн цалинтай ажиллуулах боломжтой талаар мэдэгдсэн. Засгийн газар саналыг дэмжин, ургац хураалтын ажилд оролцох боломжийг бүрдүүлж байна. Намрын ажлыг зохион байгуулалцаж байгаа Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Хөдөлмөрийн төв биржийн захирал Т.Энхмөрөн өчигдөр (2021.08.18) ургац хураалтад баг, […]

04-60.jpg
2021-08-19 09:01
ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабораторийн албаны дарга С.Энхзаяаг АТГ-ынхан баривчилж, 48 цаг цагдан хорьжээ. С.Энхзаяаг коронавирусын халдвар идэвхижсэн үеэр PCR болон түргэвчилсэн шинжилгээний төхөөрөмж, хэрэгсэл шууд худалдан авах гэрээ байгуулахдаа зарим аж ахуйн нэгжид давуу байдал бий болгож, удирдлагатай нь хуйвалдсан. Мөн зах зээлийн үнээс өндөр төлбөртэйгөөр авч, тухайн компаниудын удирдлагаас их хэмжээний хахууль хүртсэн үйлдэлд буруутгаж байгаа […]