Энэ намрын ургац хураалтын ажилд тариалан эрхлэгч ААН-үүд оюутан, сонсогч, цэргийн алба хаагч, ажил хайж буй иргэдийг өдрийн 50.000 төгрөгийн цалинтай ажиллуулах боломжтой талаар мэдэгдсэн. Засгийн газар саналыг дэмжин, ургац хураалтын ажилд оролцох боломжийг бүрдүүлж байна.
Намрын ажлыг зохион байгуулалцаж байгаа Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Хөдөлмөрийн төв биржийн захирал Т.Энхмөрөн өчигдөр (2021.08.18) ургац хураалтад баг, хамт олноороо сайн ажилласан шилдэг залуусыг тодруулж шагнана. Тухайлбал, нэгдүгээр байранд шалгарсан залуусын нэг жилийн төлбөрийг 100 хувь, хоёрдугаар байр эзэлсэн залуучуудын 80 хувь, гуравдугаар байранд орсон оюутнуудыг 50 хувиар тус тус чөлөөлнө.
Өдрийн цалинг тухайн тариаланчид янз янзаар тогтоож байгаа. Засгийн газар 40-50 мянга гэж ярьж байгаа боловч 8000 гаруй тариаланчид дундаас өдрийн 50 мянган төгрөгийн цалин өгөх хүн байхгүй. 40-50 мянга гэдгийг Засгийн газар уриалга болгож л хэлсэн. Энэ зардал мөнгийг Засгийн газар бус тариаланчид өөрсдөөсөө гаргаж байгаа. Гэтэл иргэд Засгийн газраас 50 мянган төгрөгийн цалинтай ажиллуулна гэсэн ташаа ойлголттой байна” хэмээн мэдэгдлээ.