01-118.jpg
2021-08-24 10:25
Коронавируст халдварын тархалт нэмэгдэж байгаагаас шалтгаалан Замын-Үүд боомт-Эрээн боомт чиглэлийн тээвэрлэлт буурчээ. Гэвч улс хоорондын тээвэр хийх хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжийн тоо өссөж байгаатай холбоотойгоор тээврийн хэрэгслийн бөөгнөрөл үүссэн аж. Иймд есдүгээр сарын 1-нээс эхлэн тодорхойгүй хугацаанд дээрх чиглэлд улс хоорондын тээвэрлэлтэд автомашин нэмэхгүй байхаар шийдвэрлэснийг Автотээврийн үндэсний төвөөс мэдэгдлээ.

02-102.jpg
2021-08-24 09:14
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2021 оны 8 дугаар сарын 23-нд Арабын Нэгдсэн Эмират Улсын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамны Төрийн сайд Ахмед Бин Али Аль-Саиг-тай утсаар ярьж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Сайд Б.Батцэцэг Монгол, Арабын Нэгдсэн Эмират Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, […]

05-58.jpg
2021-08-24 08:56
Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 0.9 га нийтийн эдэлбэр газрыг чөлөөлж, 132 ширхэг чингэлэг, гаражийг буулгасан. Газар чөлөөлсөн талбайд 1800 мкв явган хүний зам, 3996 мкв талбайд ногоон зүлэг тарьж, 600 мкв үерийн далан сувгийн аюулгүй байдлыг хангах […]

04-70.jpg
2021-08-24 08:54
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Увс аймагт ажиллах үеэрээ 50 ортой Хүүхдийн эмнэлгийн барилгын явцыг шалгалаа. 2019 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар олон улсын стандарт бүхий 50 ортой хүүхдийн эмнэлэг барихаар “Цомбон тоосго” ХХК барилгын ажлыг эхлүүлж, явц нь 95 хувьд хүрсэн боловч улсын комисс ашиглалтад хүлээж аваагүй өнөөг хүрчээ. Учир нь тус барилгын эрчим […]

01-117.jpg
2021-08-24 08:44
НҮБ-ын албан ёсны тоо баримтggj “Талибан” хөдөлгөөний давшилт энэ оны эхээр эхэлснээс хойш 550 мянган афган орон гэрээ орхижээ. Тэдний тал хувь нь дөнгөж саяхнаас буюу тавдугаар сараас хойш дүрвэсэн бөгөөд олонх нь улсын хил, Кабулын нисэх онгоцны буудлуудад байгаа аж. Дүрвэгчдийн хувь заяа Пакистан, Иран, Тажикистан, Узбекистан зэрэг хөрш орнуудын шийдвэрээс шалтгаалж байна. Гэвч […]

03-85.jpg
2021-08-24 08:39
Угсармал орон сууцны барилгуудыг үе шаттайгаар дулаалж байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 7, 8, 10 дугаар хорооны байруудад гадна фасад, дулаалга хийж байгаа тухай нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас мэдээлэв. Тодруулбал, угсармал орон сууцны барилгын дулаан техникийн шинэчлэлийг хийх ажлын хүрээнд дээрх хороодын зайлшгүй засвар хийх шаардлагатай 3, 5а, 9/1, 13, 21, 34, 50 дугаар байрт гадна фасад, дулаалгын ажлыг […]

02-101.jpg
2021-08-23 17:10
Богдхан төмөр замын төслийн нээлт Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэр Мааньт өртөөнд өнөөдөр  боллоо. Нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Улаанбаатар хотын томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлэн, санаачилж, гарц, шийдлийг эрэлхийлсэн Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдэд хотын иргэдийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлсэн юм. Үргэлжлүүлэн “Улаанбаатар хотод 500 мянган хүн амьдрах ёстой боловч […]

01-116.jpg
2021-08-23 17:07
Гадаад харилцааны яамнаас ОХУ-д суралцаж буй оюутнууд хэрхэх талаар мэдэгдлээ. Уг мэдээлэлд “ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд В.Фальков, Засгийн газрын даргын орлогч Т.Голикова нарын тэргүүлсэн Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, тархалтыг зогсоох чиг үүрэг бүхий Шуурхай штаб нь тухайн улстай агаарын харилцаа нээсэн эсэхээс үл хамааран гадаад оюутнуудыг хилээр нэвтрүүлэх асуудлыг нааштайгаар шийдвэрлэж өгөх тухай […]

zandaakhuu.jpg
2021-08-23 15:26
БНХАУ-ын Бээжин хотноо ажиллаж, амьдарч буй, Хятадын CCTV-ийн мэргэжилтэн Б.Занданхүүгийн Сычуаний аяллын влогууд олны анхаарлыг татаж байна. Тэрбээр шинэ влогтоо, “Тансан лам баруунш зорчсон нь” киноны зураг авалтаараа алдаршсан, ЮНЕСКО-гийн байгалийн онцгой өв, Хятадын 10 гайхамшигт газрын нэг Жюжягөү буюу Есөн тосгоны хөндийд ирсэн хүн амьдралдаа дахин ямар ч ус үзээд догдлон хөөрөхөө больдог гэж […]

04-69.jpg
2021-08-23 15:21
Ням гарагт АНУ-ын зүүн хэсгийг “Хенри” шуурга дайрсны улмаас 97 мянга гаруй байшин гэрэл цахилгаангүй болжээ.  “Poweroutage.us” цахим хуудсанд мэдээлснээр, шуурганд хамгийн түрүүнд өртсөн Род-Айленд муж улсад хамгийн олон буюу 69 900 орон сууц, байшин, хөрш Коннектикут муж улсад 27 400 байшин цахилгаангүй болжээ. Род-Айлендэд салхины хурд секундэд 27 орчим метрт хүрсэн байна. Род -Айландын Наррагансет […]