Ням гарагт АНУ-ын зүүн хэсгийг “Хенри” шуурга дайрсны улмаас 97 мянга гаруй байшин гэрэл цахилгаангүй болжээ. “Poweroutage.us” цахим хуудсанд мэдээлснээр, шуурганд хамгийн түрүүнд өртсөн Род-Айленд муж улсад хамгийн олон буюу 69 900 орон сууц, байшин, хөрш Коннектикут муж улсад 27 400 байшин цахилгаангүй болжээ. Род-Айлендэд салхины хурд секундэд 27 орчим метрт хүрсэн байна.
Род -Айландын Наррагансет булан дахь томоохон гүүрнүүдийн замын хөдөлгөөн хаагдсан гэж “NBC” телевиз мэдээлэв. Нью-Жерси муж улсын зарим хотод нэг хоногийн дотор 20 орчим см хур тунадас унасан байна. Жеймсбург хотын төвийн хэд хэдэн гудамжинд үер болж, машинууд усанд автжээ.
Нью-Йорк муж улсын Төв цэцэрлэгт хүрээлэнд болон Жон Кеннедийн нэрэмжит нисэх онгоны буудалд орсон хур тунадасний хэмжээ түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ. Эрх баригчид үер буух эрсдэлтэй байгаа газруудын оршин суугчдад цахимаар сэрэмжлүүлэг өгч байгаа аж.
“Хенри” далайн шуурга шөнө дунд орчимд АНУ-ын Зүүн эрэгт хүрчээ. Бямба гарагт Нью-Йорк муж улсын захирагч Эндрю Куомо шуурга ойртон ирж байгаатай холбоотойгоор хэд хэдэн тойрогтоо онцгой байдал зарласан байна. Нью-Йорк хотод ил задгай талбайд арга хэмжээ зохион байгуулахыг хориглож, барилгын ажлуудыг зогсоожээ.
Эх сурвалж: NBC, Montsame