01-49.jpg

2021-08-11 10:59
2021-2022 оны хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын 122 сургуульд 923, 146 цэцэрлэгт 649, нийт 1572 багш, ажилчдын сул орон тоо байна. Ажлын байрыг сонирхсон иргэд тухайн байгууллагад хандах боломжтой. ЕБС-ийн сул орон тооны мэдээллийг та энэ холбоос -т хандан, Цэцэрлэгийн сул орон тооны мэдээллийн мөн энэ холбоос дарж авна .

12-3.jpg

2021-08-11 10:44
Сүүлийн өдрүүдэд цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч гол нуурын усны түвшин нэмэгдэж, усанд осолдох тохиолдол ихээр бүртгэгдэж байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Тухайлбал, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Элдэв багийн “Зүүндалан” гэдэг газар аймгийн төвөөс баруун урд зүгт 200 км, сумын төвөөс зүүн урд зүгт 20 км-т хиймэл нууранд нэг хүн живсэн тухай дуудлагыг өчигдөр […]

11-4.jpg

2021-08-11 10:40
Улаанбаатар хотын цэвэр усны нөөц 2030 он гэхэд хомстолд орно гэсэн судалгаа байдаг. Үүнээс урьтаж бид ухаалаг шийдлүүдийн тусламжтайгаар усаа хэмнэж, саарал усны хэрэглээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Иймээс нийслэлийн хэмжээнд цэвэр ус хэмнэх, саарал усны хэрэглээг нэмэгдүүлэх инновац, технологийн шийдлийг судлан нэвтрүүлэх, холбогдох эрх зүйн орчны судалгаа хийх Ажлын хэсэг байгуулагдан ажиллаад багагүй хугацааг өнгөрч […]

10-4.jpg

2021-08-11 10:28
АНУ-ын Элчин сайдын яамны Иргэн, цэргийн дэмжлэгийн бүлгийн тэргүүн ахлагч Брайн Грийнээрээр ахлуулсан ажлын баг Онцгой байдлын газрын удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Энэ үеэр алба хаагчдад уулын болон усны аврах ажиллагаа явуулахад шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл хандивласан юм. Мөн аврагчдыг чадавхжуулах сургалт хийхээр төлөвлөсөн цар тахлын нөхцөл байдал хүнд байгаатай холбогдуулан […]

03-26-1.jpg

2021-08-11 10:24
Засгийн газрын хуралдаанаас ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Улмаар түүний албан үүргээ гүйцэтгэх хугацаанд холбогдсон асуудлуудыг шалгуулахаар АТГ-т шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Л.Бямбасүрэн нь ИНЕГ-ын даргаар 2016 онд томилогдсон. ИНЕГ-ын дарга болохоосоо өмнө  “МИАТ”ТӨХК-д Олон улсын зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга, “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын захирал зэрэг ажлыг эрхэлж байсан юм. ИНЕГ-ын даргаар […]

09-11.jpg

2021-08-11 09:41
Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан Шанхай хотод суугаа Ерөнхий консул Ё.Нямжавыг өчигдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол, БНХАУ хоёр орны ЖДҮ-ийн салбарын хамтын ажиллагаа болон Шанхай хотод болдог үзэсгэлэн худалдаанд оролцох чиглэлээр хэрхэн хамтарч ажиллах талаар харилцан санал солилцсон юм. Ерөнхий консул Ё.Нямжавын зүгээс БНХАУ-ын OPВ  цахим худалдааны платформд Монголын ЖДҮ, бизнес эрхлэгчдийн бараа […]

07-18.jpg

2021-08-11 09:38
НҮБ-ын засгийн газар хоорондын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх зөвлөлийн 9-нд нийтэлсэн тайланд тэмдэглэхдээ, ирэх хэдэн арван жилд дэлхийн бүх бүс нутгийг хамарсан цар уурын өөрчлөлтийн сорилттой тулгарч, дулааны улирал улам уртсаж, хүйтний улирал богиносохын хэрээр хэт халуун зэрэг эрс тэрс цаг агаар олширч, хөдөө аж ахуй, хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх болно гэжээ. Энэхүү […]

05-30.jpg

2021-08-11 09:25
Замын-Үүд боомтоор Монгол Улс руу нэвтрүүлэхийг завдсан гарал үүсэл тодорхойгүй, хаяг шошгоны зөрчилтэй 1.6 тонн хүнсний бүтээгдэхүүнийг устгалд оруулжээ. Энэ талаар Логистик хяналтын терминалын хорио цээрийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Уранбаяр мэдээлэхдээ, “Өнөөдрийн байдлаар нэг аж ахуйн нэгж импортоор оруулсан төрөл бүрийн ачаа тээвэрт мэргэжлийн хяналт шалгалт хийсэн. Ингэхэл гарал үүсэл тодорхойгүй, хаяг шошгоны зөрчилтэй […]

06-22.jpg

2021-08-11 09:06
Английн “Nature” сэтгүүлийн вебсайт саяхан нийтэлсэн мэдээлэлдээ: АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны судлаачид тус орны зүүн хойд нутгийн цагаан сүүлт бугын хэсэг сүргийн цусны шингэний дээжид КОВИД-19 вирусийн хамаатай эсрэг биетийн анализ судалгаа хийсний дүнд цусны шингэний дээж авсан цагаан сүүлт бугын 1/3 хувийнх нь биед КОВИД-19 вирусийн хамаатай эсрэг биет агуулсныг илрүүлсэн байна, энэ нь эдгээр бугууд КОВИД-19 вирусийн халдвар авч байсныг нотоллоо гэжээ. Судлаачид 7-р сарын 29-нд урьдчилан хэвлэсэн товхимол хэлбэрээр энэ судалгааны тайлангаа интернет сүлжээнд нийтэлжээ. Судалгааны тайлангийн талаар тус […]

04-38.jpg

2021-08-11 09:01
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 12-16 насны 5 хүүхэд машин хулгайлан унаж яваад Чингэлтэй дүүргийн долдугаар хороо Далан давхар явах замд өнөөдөр үүрийн 04.00 цагт осолджээ. Ослын улмаас 12 настай хүүхэд нас барж бусад дөрөв нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгджээ.