ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

2021-08-11 10:241min0
03-26

Засгийн газрын хуралдаанаас ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Улмаар түүний албан үүргээ гүйцэтгэх хугацаанд холбогдсон асуудлуудыг шалгуулахаар АТГ-т шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

Л.Бямбасүрэн нь ИНЕГ-ын даргаар 2016 онд томилогдсон. ИНЕГ-ын дарга болохоосоо өмнө  “МИАТ”ТӨХК-д Олон улсын зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга, “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын захирал зэрэг ажлыг эрхэлж байсан юм. ИНЕГ-ын даргаар ажиллах 5 жилийн хугацаандаа Л.Бямбасүрэн хэд хэдэн авилгын хэрэгт шалгагдаж, нисэхэд ажилладаг төрсөн дүү нь ажилтнаа зодож танхайрсан бичлэг ил болж байв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч хавар салбарын сайд Л.Халтарт хандан “Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцдэг төрийн албан хаагч байж болохгүй. ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнд анхааруул. Том толгойлсон нөхдөд хариуцлага тооцох хэрэгтэй. Шаардлагатай бол ажлаас нь чөлөөлөөд яв. Ер нь их олон юм сонсогдоод байгаа шүү” гэж хэлж байсан билээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй