Английн “Nature” сэтгүүлийн вебсайт саяхан нийтэлсэн мэдээлэлдээ: АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны судлаачид тус орны зүүн хойд нутгийн цагаан сүүлт бугын хэсэг сүргийн цусны шингэний дээжид КОВИД-19 вирусийн хамаатай эсрэг биетийн анализ судалгаа хийсний дүнд цусны шингэний дээж авсан цагаан сүүлт бугын 1/3 хувийнх нь биед КОВИД-19 вирусийн хамаатай эсрэг биет агуулсныг илрүүлсэн байна, энэ нь эдгээр бугууд КОВИД-19 вирусийн халдвар авч байсныг нотоллоо гэжээ.
Судлаачид 7-р сарын 29-нд урьдчилан хэвлэсэн товхимол хэлбэрээр энэ судалгааны тайлангаа интернет сүлжээнд нийтэлжээ. Судалгааны тайлангийн талаар тус салбарын мэргэжил нэгтнүүд хараахан үнэлгээ хийгээгүй байна.
Эх сурвалжаас үзвэл, судлаачид 2021 оны 1-ээс 3-р сар хүртэл Мичиган, Пенсильван, Иллинойс муж улс болон Нью Йорк хотын цагаан сүүлт бугаас цуглуулсан 385 цусны дээжид шинжилгээ хийсэнд дээжийн 40% хувиас КОВИД-19 вирусийн хамаатай эсрэг биет илрүүлж болохыг тогтоожээ. Гэтэл судалгаа хийгдсэн бугад өвчний шинж тэмдэг илрээгүй байна.