216211239_249313920043202_1072286192920722927_n.jpg
2021-07-19 11:07
Долоодугаар сарын дундуур Европын хэд хэдэн улсад хүчтэй аадар бороо орсон юм. Тэр дундаа Герман улс байгалийн энэхүү гамшигт хамгийн ихээр өртөж, 100 гаруй хүнээ үерт алдсан бол хэдэн арван хүн одоо болтол ор сураггүй хэвээр байгаа аж. Хойд Рейн-Вестфалия муж уг үерт хамгийн ихээр өртсөн юм. Тэтгэврийн хөгшин Рольф Кесер долоодугаар сарын 14-ний орой […]

215485692_502003094221726_6785840150267531923_n.jpg
2021-07-19 10:51
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар Б.Ундармаа, Ш.Батхүү, нарт холбогдох хэргийг хэлэлцэж байна.  “Жаст”-ын захирал асан Ш.Батхүү нь Эрдэнэт үйлдвэрийг Өмнөд Африкийн Стандарт банкинд тавьсан хэргээр шалгагдан хоёр шатны шүүхээс ял сонсоод байгаа бол УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан хэргээр шүүх хуралдаанд оролцож байгаа юм.

219297664_255828942628042_5855460270335268082_n.jpg
2021-07-19 10:41
Унгарын Засгийн газар 1481/2021 тоот (VII. 16.) Монгол Улсад эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх тухай тогтоолыг долдугаар сарын 16-нд нийтлэв. Үүний хүрээнд Унгар улс Монгол Улсад 4.6 тэрбум төгрөгийн өртөгтэй 33 ширхэг амьсгалын аппаратыг хандивлана. Унгар улсаас Улаанбаатарт суугаа Элчин сайдын яам, амьсгалын аппаратын хүргэлтийн явцын талаар Монголын эрх бүхий байгууллагуудтай зөвлөлдөх болно. Хоёр улс өнгөрсөн онд дипломат харилцаа […]

214978451_818494405466548_8206705151226375583_n.jpg
2021-07-19 10:28
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн хуралдаанаар С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Д.Ганболд, Б.Бадрал нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэж байна. Анхан шатны шүүхээс С.Баярцогтод нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээр хасаж, 10 жил хорих ял оноон, үл хөдлөх эд хөрөнгүүд, оффшор бүсээс Швейцарын банкаар дамжуулан угаасан 1.3 сая ам.долларыг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. Б.Бямбасайхан, Д.Ганболд нарын нийтийн албанд […]

215480088_1583449498529287_2788186309467747295_n.jpg
2021-07-19 10:27
“Дэлхийг Монголд-Монголыг Дэлхийд” уриатай Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн түүхт 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. 1921 оны гуравдугаар сарын 19-нд “Монголчуудын бослого” гарчигтай мэдээ хилийн чанадад “МОНТА” гэсэн эх сурвалжтайгаар анх цацагдсанаар МОНЦАМЭ агентлаг байгуулагдах эхлэл тавигдсан. Монголчууд эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж, боссон тухай өгүүлэх энэхүү товч мэдээ МОНЦАМЭ агентлагийн […]

215925026_507255240388706_5203505910154218584_n.jpg
2021-07-19 10:23
Японы иргэдийн 90 орчим хувь нь Олимпийн наадмын үеэр илүү олон хүн коронавирусийн халдвар авах вий хэмээн болгоомжилж байгаа аж. Олимп болоход 4-хөн хоног үлдээд байгаа энэ үед Токиогоос түгшүүртэй мэдээлэл ирсээр байна. Зэрвэсхэн харахад энгийн л санагдах энэ гэрэл зураг Олимпийн наадамд оролцогчдод таагүй асуудал үүсгэх төлөвтэй байгаа аж. Олон улсын Олимпийн хорооны гишүүн, […]

217225854_133795812229530_202142372665212928_n-2.jpg
2021-07-19 10:17
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас энэ долоо хоногт эмийн сан болон  шинжилгээний цэгүүдэд шалгалт хийхээр болжээ. Тус газар нь Эрүүл мэндийн яамнаас зөвшөөрөгдсөн “Оношлуурын бүртгэлийн гэрчилгээ” авч бүртгүүлсэн оношлуур худалдаалах шаардлага тавих юм. Ингэхдээ Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газартай хамтран ажиллах юм байна. Нийслэлийн хэмжээнд ажиллаж буй шинжилгээний цэгүүдэд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байгаа. […]

215984506_514566342955519_959372437853388972_n.jpg
2021-07-19 10:14
2021 оны долдугаар сарын 18-ны өдөр нийслэлийн хэмжээнд коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд 66, хоёрдугаар тунд 1,831 иргэн хамрагджээ. Ингэснээр нэгдүгээр тунд хамрагдсан иргэд 1,047,746 /69.9%/, хоёрдугаар тунд 925.303 /61.7%/ тус тус болж байна. 18-аас дээш насны 953,058 иргэдээс нэгдүгээр тунд 59, /үүнээс 7 жирэмсэн/, хоёрдугаар тунд 1,517 /үүнээс 41 жирэмсэн/ иргэн хамрагдсан ба өссөн дүнгээр нэгдүгээр тунд 991,966 /104.1%/ үүнээс 3,146  жирэмсэн, […]

216743044_171927164929365_5971167832380201087_n.jpg
2021-07-19 09:44
COVID-19-өөр эмнэлэгт эмчлүүлсэн хүмүүсийн бараг тал орчим хувьд ноцтой хүндрэл гарч байжээ. Эдгээр хүндрэлүүдээс голчлон гардаг хүндрэлүүдийг эрдэмтэд Lancet сэтгүүлд нийтэлсэн байна. Мэргэжилтнүүдийн олж тогтоосноор эрчүүд, 60-аас дээш насныхан хамгийн ихээр хүндрэлд өртдөг аж. Гэхдээ залуу, өмнө нь эрүүл саруул байсан хүмүүсийн ч эрүүл мэнд огцом мууддаг. Өвчтөнүүдэд бөөр, амьсгалын зам, зүрх судасны систем алдагдахаас […]

216378925_554510402239305_2836357465230682848_n.jpg
2021-07-19 09:29
Британийн Засгийн газар Вакцинжуулалт, дархлаажуулалтын нэгдсэн хороо (JCVI)-ны зөвлөмжийн дагуу хүүхдүүдийг коронавирусийн вакцинд нийтээр нь хамруулахааргүй байхаар шийдвэрлэснийг The Telegraph сонин эх сурвалжуудаас мэджээ. АНУ, Франц, Израилаас ялгаатай нь тус улс 12-оос дээш насны бүх хүүхдийг бус, харин 12-15 насны, эрсдэлт бүлгийн хүүхдүүд, мөн 18 нас хүрэхэд 3 сар дутуу байгаа өсвөр насныхныг COVID-19-ийн тарилгад хамруулахаар […]