COVID-19-өөр эмнэлэгт эмчлүүлсэн хүмүүсийн бараг тал орчим хувьд ноцтой хүндрэл гарч байжээ. Эдгээр хүндрэлүүдээс голчлон гардаг хүндрэлүүдийг эрдэмтэд Lancet сэтгүүлд нийтэлсэн байна.
Мэргэжилтнүүдийн олж тогтоосноор эрчүүд, 60-аас дээш насныхан хамгийн ихээр хүндрэлд өртдөг аж. Гэхдээ залуу, өмнө нь эрүүл саруул байсан хүмүүсийн ч эрүүл мэнд огцом мууддаг.
Өвчтөнүүдэд бөөр, амьсгалын зам, зүрх судасны систем алдагдахаас гадна ходоод гэдэсний хямрал, элэгний өөрчлөлт хамгийн ихээр гарч байв. Тэр дундаа бөөрний хурц гэмтэл, амьсгалын замын дистресс хурц хамшинж, элэгний гэмтэл, цус багадалт, зүрхний хэм алдалт хамгийн ихээр оношлогдож байлаа.
Түүнчлэн олон өвчтөн эмнэлгээс гарсны дараа бие нь муудсан тухай гомдоллож байсан бөгөөд эрдэмтэд заримд нь халдварын үр дагавар удаан үргэлжлэхийг анхааруулжээ.
50 болон түүнээс дээш насны өвчтөнүүдийн 51 хувьд нь хүндрэл гарсан бол 19-49 насныханд 39 хувьтай байв.
Эх сурвалж: lenta.ru