Британийн Засгийн газар Вакцинжуулалт, дархлаажуулалтын нэгдсэн хороо (JCVI)-ны зөвлөмжийн дагуу хүүхдүүдийг коронавирусийн вакцинд нийтээр нь хамруулахааргүй байхаар шийдвэрлэснийг The Telegraph сонин эх сурвалжуудаас мэджээ. АНУ, Франц, Израилаас ялгаатай нь тус улс 12-оос дээш насны бүх хүүхдийг бус, харин 12-15 насны, эрсдэлт бүлгийн хүүхдүүд, мөн 18 нас хүрэхэд 3 сар дутуу байгаа өсвөр насныхныг COVID-19-ийн тарилгад хамруулахаар төлөвлөж байна.

JCVI бүх хүүхэд, өвсрө насныхныг коронавирусийн вакцинд хамруулах боломжийг үргэлжлүүлэн судлах юм байна. 18-аас доош насны хүүхдүүдийг Pfizer/BioNTech-ийн вакцинд хамруулна. Одоогийн байдлаар 16-18 насны, эрсдэлтэй бүлэгт багтах хүүхдүүдийг тарилгад хамруулах төлөвлөгөө хэрэгжиж байна.

Эх сурвалж: kommersant.ru

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн