Хятадад сармагчны вирусийн халдвараар нас барсан эхний тохиолдол бүртгэгджээ.
Бээжингийн малын эмч сармагчны херпес буюу В хэлбэрийн вирусийн халдвар авсныхаа дараа нас барсныг Global Times-т мэдээлжээ. Өвчний эхний шинж тэмдэг нь бөөлжих хэлбэрээр илэрсэн байна. Тэрээр үхсэн хоёр сармагчинд задлан хийснээс хойш сарын дараа гэнэт бөөлжиж эхэлжээ.
53 настай малын эмч хүн төст бус сармагчинд судалгаа явуулж байгаад тавдугаар сарын 27-нд өөд болсон гэнэ. Хятадад өмнө нь сармагчны В вирусийн халдвараар нас барсан байтугай эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн нэг ч тохиолдол гарч байгаагүй аж. Харин энэ нудаад хүнд халдвар илэрсэн анхны тохиолдол болжээ.
1932 онд анх танигдсан уг вирус сармагчинтай шууд хавьтлаар болон биеийн ялгадсаас дамжин халдварладаг. Нас барах эрсдэл 70-80%-тай байдаг гэнэ.
Хятадад энэ асуудалтай холбогдуулан лабораторийн сармагчнуудад тавих хяналтаа чангатгаж, энэ амьтантай ажилладаг ажилтнуудад халдвар хамгааллын дэглэм чандлан сахихыг үүрэг болгосон байна.
Эх сурвалж: smotrim.ru