12-19-1024x768.jpg
2021-06-16 09:23
2021.06.16-нд Улаанбаатар хотод явуулын 8, суурин 30 цэгт 55 багийн 321 эмч, ажилтан ажиллаж, 4235 иргэнийг вакцинжуулахаар төлөвлөсөн. Вакцинжуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

dund-2-1024x512.jpg
2021-06-16 09:23
Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй бага, дунд сургуулийн барилга угсралтын ажил эхэлж, гүйцэтгэгдэх шатандаа явж байна. Тус барилгад нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас захиалагчийн техникийн хяналт хийж буй аж. Энэхүү сургуулийн барилга нь гурван давхар, 720 хүүхдийн суудалтай байхаар төлөвлөгджээ. Тус хороонд улсын сургууль байхгүй бөгөөд сургуулийн насны 1,471 орчим хүүхэд амьдардаг. […]

baynhongor.jpg
2021-06-16 09:17
Коронавируст халдварын нөхцөл байдлын улмаас Баянхонгор аймаг өнөөдрөөс эхлэн энэ сарыг дуустал Улаанбаатар хот болон бусад аймгаас иргэд хүлээн авахыг зогсоожээ. Ингэхдээ зөвхөн буяны ажил, эрүүл мэнд, хүнс, шатахуун, эм эмнэлгийн хэрэгсэл, бараа, барилгын материалын ачаа тээвэр, уул уурхайн ээлж солихыг зөвшөөрч, бусад тохиолдолд аймгийн Онцгой комиссын зөвшөөрлийг үндэслэн нэвтрүүлэхээр болсон байна.   Л.Баяр

tansag.jpg
2021-06-16 08:30
“Дэлхийн дээвэр”-т тансаг ордон барьсан Далай лам нарын тухай орчуулан хүргэж байна. Буддын лам нар ихэвчлэн шунал тачаалаас ангид, бясалгал сахил санваар дунд насыг элээдэг гэж боддог. Тэдний олонх нь ийм амьдралаар амьдардаг боловч засаглалыг гартаа авсан, засаглалд шунасан буддын шашинтнууд ч цөөнгүй байжээ. Түүхийн янз бүрийн түвшинд Төвдийн буддын шашны удирдагч Далай лам нь […]

hiil.jpg
2021-06-16 08:15
Бүгд Найрамдах Польш улсад бакалавр, магистрын хөтөлбөрт суралцуулах Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа. Энэ жилийн хувьд тус тэтгэлэгт нийт 22 оюутан шалгаруулах бөгөөд бүртгэл зургадугаар сарын 23-ны өдрийн 12.00 цаг хүртэл цахимаар явагдах болно. Тавигдах шаардлага: -Ерөнхий боловсролын сургуулийн арванхоёрдугаар ангид суралцдаг Монгол Улсын иргэн (2020-2021 оны хичээлийн жилд суралцаж буй хугацааны дүнгийн хуулбар 80+); […]

vac.jpg
2021-06-16 08:00
Гэрээр тусгаарлагдсан иргэдэд өгөх зөвлөмжийг ЭМЯ-наас хүргэж байна. Гэрээр эмчлүүлж байгаа хүмүүс улсаас өгч байгаа эм, амин дэмээс гадна амны хаалтаа тогтмол зүүх, хооллохдоо гэрийнхэнтэйгээ хамт суухгүй, тусдаа хооллохыг зөвлөж байна. Мөн шөлтэй хоол тэр дундаа махтай хоол идэж, шингэн зүйл сайн ууж байхыг зөвлөлөө. ““

1-9.png
2021-06-16 07:45
Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв нь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран “Мэргэжлийн боловсрол ба хөдөлмөрийн зах зээл” сэдэвт дата сэтгүүл зүйн цахим хакатоныг 6 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Хакатон нь мэргэжлийн боловсрол, сургалтын тухай олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээл дэх эрэлттэй техникийн мэргэжлийг […]

4-12.jpg
2021-06-16 07:30
БНСУ-ын Аудит болон Хяналт шалгалтын сургалтын институтээс Монгол Улсын Үндэсний аудитын газрын удирдах ажилтнууд болон менежерүүдэд “Чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт цахим сургалтыг 2021 оны 6 дугаар сарын 7-15-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулав. Энэхүү сургалтаар Төрийн аудитын байгууллагын албан хаагчид БНСУ-ын аудитын тогтолцоо, мэдээллийн технологид суурилсан аудитын систем болон төрийн байгууллагуудад үзүүлэх зөвлөх үйлчилгээний сайн туршлагаас […]

70-1024x729.jpg
2021-06-16 07:15
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Хүн амын сан, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын үед жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Онцгой байдлын үед жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах олон талт хамтын ажиллагаа” сэдэвт сургалт зохион байгуулав. Сургалтад Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн […]

1-31-686x1024.jpg
2021-06-16 07:00
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна.