Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Хүн амын сан, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын үед жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Онцгой байдлын үед жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах олон талт хамтын ажиллагаа” сэдэвт сургалт зохион байгуулав. Сургалтад Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, хэлтсийн албан хаагч, Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Түр хамгаалах байр, Нэг цэгийн үйлчилгээний төвийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтнууд хамрагдлаа.

Тус сургалтаар Гэр бүлийн хүчирхийлийн хохирогчид үзүүлсэн үйлчилгээний мэдээллийн etuslamj.mn системийн хэрэглээний тухай, “Нэг цэгийн үйлчилгээний төв, Түр хамгаалах байрнаас үзүүлэх үйлчилгээний чанарыг үнэлэх үнэлгээний аргачлалын төсөл, мөн албан хаагчдын ээнэгшлийн онол, даван туулах чадвар, аюулгүй орон зайн талаарх ойлголтыг нь нэмэгдүүлэх зорилгоор “Тусч банхар явуулын хөтөлбөр” болон “Онцгой байдлын үед жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах нь” сэдвээр шийдэл гаргах чиглэлээр санал солилцлоо.

Эх сурвалж: ХНХЯ

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн