Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв нь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран “Мэргэжлийн боловсрол ба хөдөлмөрийн зах зээл” сэдэвт дата сэтгүүл зүйн цахим хакатоныг 6 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Хакатон нь мэргэжлийн боловсрол, сургалтын тухай олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээл дэх эрэлттэй техникийн мэргэжлийг мэргэжлийн боловсрол, сургалтаар дамжуулан эзэмших боломжийг эцэг эх, залуус, олон нийтэд таниулахад чиглэх юм.
Хэн оролцох боломжтой вэ?
Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудлыг тодорхойлох, өгөгдлийн шинжилгээ хийх, дата сэтгүүл зүйн бүтээл, контент боловсруулах ур чадвартай хүн бүр баг бүрдүүлэн оролцох боломжтой.
Баг нь 3-5 хүртэлх хүнтэй байж болох бөгөөд багийн гишүүд сэтгүүлч/нийтлэлч, контент бүтээгч, дизайнер, дата аналист, тухайн салбарыг сонирхон судлагч, шинжээч, мэргэжилтнээс (боловсрол, хөдөлмөрийн зах зээл) бүрдсэн байна. Багт сэтгүүлч/нийтлэлч заавал байна.
Хакатон нь 72 цагийн хугацаатай үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд салбарын мэргэжилтнүүд цахимаар холбогдож мэдээлэл, зөвлөгөөг өгч ажиллана. Оролцогчид газар зүйн байршил үл харгалзан хаанаас ч оролцох боломжтой.
Бүртгэл 6 дугаар сарын 22-ны өдрийн 23:59 цаг хүртэл үргэлжилнэ.
Бүртгүүлэх холбоос: https://cutt.ly/NnF0d1d
Хакатоны удирдамж: https://cutt.ly/anF0YLJ
🏆. Шагналын сан
1 дүгээр байр ~ 3 сая төгрөг
2 дугаар байр ~ 2 сая төгрөг
3 дугаар байр ~ 1 сая төгрөг
Холбоо барих утас: 88006811, 99055561