G-2.jpg
2021-05-12 10:39
Улаанбаатар хотоос Ховд руу хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж байсан автобус шатсан хэрэг өчигдөр гарчээ. Тодруулбал, иргэн Т-ын жолоодож явсан “Грандбирд” загварын автобус шатаж байна гэх дуудлага 13:00 цагт бүртгэгджээ. Алба хаагчид хоёр цаг гаруй ажиллаж гал түймрийг унтраасан байна. Автобус шатсан хэрэг Говь-Алтай аймгийн Шарга сумын Улаан туг багийн Дундын-Овоо гэх газарт болжээ. ОБЕГ

bayr-1.jpg
2021-05-12 10:32
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимд УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогт, Ерөнхий сайд асан Д.Ганболд, Б.Бямбасайхан нарт холбогдох хэргийг шүүх хурал болох байсан ч хойшиллоо. Хурал шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон шалтгаанаар хойшилсон байна. С.Баярцогт нар давж заалдах шатны шүүх хурлын шийдвэрийг хүлээн зөршөөрөөгүй бөгөөд давж заалдсан юм. Улсын Дээд шүүхийн байранд дөрөвдүгээр сарын 16-нд шүүх […]

1552371645_tsagdaa-3.jpg
2021-05-12 10:30
Энэ сарын 11-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1942 гомдол мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1694, хулгайтай холбоотой 12, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 184, гэмт хэргийн шинжтэй 69 мэдээлэл ирсэн байна. Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 65, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 138, хүний биед халдсан 49, […]

ubtz1.jpeg
2021-05-12 10:28
УБТЗ-ын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Г.Ганболд Дорнод сибирийн төмөр замын “Восточно Сибирский путь” сонины №53-т өгсөн ярилцлагыг хүргэж байна. -1949 оноос хойш түүхэндээ анх удаа буюу 2020 онд хамгийн их ачаа тээвэрлэсэн байна. Яаж ийм их ачаа тээвэрлэсэн талаараа тодруулж ярина уу? -УБТЗ нь 25 сая тонн ачаа тээх хүчин чадалтайгаас 2020 онд бүхий […]

hool1.jpg
2021-05-12 10:09
2021, Сөүл хотын Олон улсын хоол, ширээ засалтын 18 дахь удаагийн тэмцээн өнгөрсөн амралтын өдөр буюу 8.9-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээнд нийт 56 сургуулийн 1100 гаруй оюутан 8 төрөлд өрсөлдсөн бөгөөд Kim’s Best Professional Baking Academy (김상엽제과제빵기술학원)-ны Монгол оюутан Ч.Буяндэлгэр талх, нарийн боовны ганцаарчилсан төрөлд “Хурмын бялуу” урлан оролцож ТЭРГҮҮН байрны эзэн […]

gash1-1024x576.jpg
2021-05-12 09:47
Өчигдөр ОХУ-ын Татарстаны Бүгд Найрамдах Улсын нийслэл Казань хотын 175 дугаар дунд сургуульд зэвсэгт халдлага гарсны улмаас есөн хүн алагдаж, олон хүн шархдсан билээ. Амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэн тавдугаар сарын 12-ны өдрийг гашуудлын өдөр болгон зарлажээ. Энэ өдөр Казанийн дунд сургуулиуд хичээллэхгүйн дээр эмгэнэлт явдал гарсан, гашуудлын өдөртэй холбоотойгоор соёл урлагийн бүхий л арга хэмжээнүүдийг […]

sumka-1-1024x512.png
2021-05-12 09:43
Сувилахуйн ухааны элч төлөөлөгч, аврал энэрлийн эрхэм хүндэт үйлстэн болсон эрхэм хүндэт сувилагчид аа Та бүхэндээ Олон улсын сувилагчдын өдрийн мэндийг хүргэж, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийн төлөө хатуу бэрхээс эхлээд баяр жаргалтай мөч бүрийнх нь хажууд зогсож, хатамжлан асарч байдаг хатан зориг, эрхэм сэтгэлд тань хүндэтгэл илэрхийлье. Орчин цагийн сувилахуйн ухаан, сувилахын эрдэм […]

nisleg.jpg
2021-05-12 09:40
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр буюу 11-ний 21:55 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр 126 иргэн ирсэн бөгөөд иргэдийг “Новотел”, “Ибис”, “Туушин”, “Тоёоко Инн” зочид буудалд тусгаарласан юм. Дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад 14 хоносон иргэдийг гэрийн тусгаарлалтад шилжүүлэх журам мөрдөгдөж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

b1-3.jpg
2021-05-12 09:36
Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих ажлын гүйцэтгэгчээр шалгарсан аж ахуй нэгжүүдэд Нийслэлийн Засаг даргын захирамж, төсөл хэрэгжүүлэх батламжийг гардуулж газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гэрээ байгуулах эрх олголоо. Төслийн хүрээнд 10 байршлын 20 хуучин орон сууцны барилгыг  буулган шинээр төлөвлөн барилгажуулж 632 өрхийн 2212 хүн амыг эрүүл […]