Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр 126 иргэн эх орондоо иржээ

2021-05-12 09:40
nisleg

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр буюу 11-ний 21:55 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр 126 иргэн ирсэн бөгөөд иргэдийг “Новотел”, “Ибис”, “Туушин”, “Тоёоко Инн” зочид буудалд тусгаарласан юм.

Дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад 14 хоносон иргэдийг гэрийн тусгаарлалтад шилжүүлэх журам мөрдөгдөж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй