Өчигдөр ОХУ-ын Татарстаны Бүгд Найрамдах Улсын нийслэл Казань хотын 175 дугаар дунд сургуульд зэвсэгт халдлага гарсны улмаас есөн хүн алагдаж, олон хүн шархдсан билээ. Амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэн тавдугаар сарын 12-ны өдрийг гашуудлын өдөр болгон зарлажээ.
Энэ өдөр Казанийн дунд сургуулиуд хичээллэхгүйн дээр эмгэнэлт явдал гарсан, гашуудлын өдөртэй холбоотойгоор соёл урлагийн бүхий л арга хэмжээнүүдийг тавдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд цуцалсан байна.
Тавдугаар сарын 11-ний мягмар гарагт Татарстаны нийслэл Казаньд №175 сургуульд зэвсэглэсэн этгээд гал нээсний улмаас долоон сурагч, хоёр насанд хүрсэн хүн амиа алдаж, 20 гаруй хүн шархадсан юм. Сургууль руу дайрсан этгээд нь 19 настай, Ильназ гэгч байсан бөгөөд түүнийг хэргийн газар дээр баривчилан, хүний амь нас хөнөөсөн гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Амиа алдсан хүмүүсийн долоо нь сурагч, хоёр нь багш, сургуулийн ажилтан байжээ.
Галявиев өнгөрсөн долоо хоногт Телеграм үйлчилгээнд өөрийн сувагтай болж, бурхны нэрийн өмнөөс янз бүрийн үзэл онол ярьж эхэлсэн тухай гэрчүүд мэдээлсэн байна.
Л.Баяр