una.jpg
2021-05-14 12:42
С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэргийг прокурорын бичсэн дүгнэлтийг үндэслэн Улсын дээд шүүх хаалттай хянан хэлэлцлээ. Өнөөдөр өглөө эхэлсэн шүүх хурлаар Улсын дээд шүүхээс тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт хэрэг бүртгэлд, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буюу шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцаасан байна. Хяналтын шатны шүүхээс Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг батлан даалтад […]

husut-1024x683.jpg
2021-05-14 12:09
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эмч, сувилагч, ажилтнуудад Төрийн дээд одон, медаль гардуулж байна. ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Цэрэндоржийн Чинбаярт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хүний гавьяат эмч цол олголоо. Ц.Чинбаяр нь КОВИД-19-ийн халдвараар өвчилсөн иргэдийг эмчлэх багийг ахлан ажиллаж байгаа юм.   Л.Баяр

ambsalmaa-1024x683.jpg
2021-05-14 12:04
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эрхмүүдэд Төрийн дээд одон, медаль гардуулж байна. Хүндэт эрхмүүдийн нэг нь ХӨСҮТ-ийн ахмад эмч, доктор А.Амбасэлмаа бөгөөд түүнд Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол олголоо. Тэрээр  халдварын тархвар судлаачаар улсад 38 жилдээ ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын цар тахалтай хүнд цаг үед түүний мэдлэг туршлагыг […]

elbeg.jpg
2021-05-14 12:01
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид холбогдох хэргүүдийг нэгтгэн тагнуулын байгууллагад шалгуулахаар прокуророос харьяалал тогтоожээ. Түүнийг Эрдэнэт үйлдвэр, “Монголросцветмет”-ийн 49 хувийн хувьцааг Монгол Улсын Засгийн газрын давуу эрхээс татгалзуулж, Д.Эрдэнэбилэг нарын үүсгэн байгуулсан “Монголын зэс корпорац” ХХК-д шилжүүлэх ажлыг зохион байгуулж хамтран оролцсон хэмээн шалгасан юм. Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий […]

BAASAN-1024x597.jpg
2021-05-14 11:57
УИХ-ын чуулганаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг хуулийн төслийн агуулга нь камерын хяналтын системыг сайжруулах юм. Зарим УИХ-ын гишүүн камерын бичлэгийг ашиглаж хүний эрхэнд халдаж байгаа асуудлыг сөхөж байлаа. Үүнтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гишүүдийн асуултад хариулахдаа “Өмгөөлөгч Б.Баасанцогттой холбоотой орц, […]

M-1-1024x589.jpg
2021-05-14 11:50
Мотоциклын ослын улмаас Монгол Улсын залуу малчин иргэд амь насаа алдсаар байна. Мотоциклын ослын талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл өглөө. – Улсын хэмжээнд хэчнээн мотоцикл бүртгэлтэй байдаг вэ? Автотээврийн үндэсний төвийн нэгдсэн санд 2020 оны байдлаар 1.137.208 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 67,796 буюу 6.0 хувь нь мотоцикл байна. Үүнээс 9,834 буюу 14.5 хувь нь нийслэлд, […]

em-1024x652.jpg
2021-05-14 11:44
ЭМЯ-наас коронавируст халдварын ээлжит мэдээллийг хүргэж байна. Сүүлийн 24 цагт есөн хүн нас барсан байна. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Нийтдээ 200 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Тодруулбал, 61 настай эмэгтэй 05.12-нд онош нь батлагдсан 81 настай эрэгтэй 05.10-нд онош нь батлагдсан 68 настай эмэгтэй 04.28-нд онош […]

chuul.jpg
2021-05-14 11:42
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Үргэлжлүүлэн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.   Л.Баяр

E11-1024x576.jpg
2021-05-14 11:38
MRI оношилгоо хийлгэхэд даатгуулагч танд ЭМД-ын сангаас ямар хөнгөлөлт үзүүлэх вэ? Та эмчийн зааврын дагуу тодосгогч бодистой MRI оношлогоог хийлгэх тохиолдолд тодосгогч бодисын төлбөр 150 мянган төгрөгийн 70 хувийг ЭМД-ын сангаас хариуцан төлнө.

covid1-3.jpg
2021-05-14 11:04
Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг  ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа. Тавдугаар сарын 12-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт 10 гаруй мянган хүнээс  лабораторид шинжилгээ хийсэн байна. Үүнээс 515 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 47,548 боллоо. Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал, Батлагдсан тохиолдлын  нь 472 Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 43 тохиолдол батлагдлаа.  Сүүлийн 24 цагт есөн хүн нас барсан байна. Нас барсан […]