Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эрхмүүдэд Төрийн дээд одон, медаль гардуулж байна.
Хүндэт эрхмүүдийн нэг нь ХӨСҮТ-ийн ахмад эмч, доктор А.Амбасэлмаа бөгөөд түүнд Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол олголоо.
Тэрээр халдварын тархвар судлаачаар улсад 38 жилдээ ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын цар тахалтай хүнд цаг үед түүний мэдлэг туршлагыг ашиглаж, Монголын ард түмэн, төр засаг хамтдаа тэмцэх ажиллаж байна.
Л.Баяр