2021-05-04 11:05
Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа. Тавдугаар сарын 03-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт 10 гаруй мянган хүнээс лабораторид шинжилгээ хийсэн байна. Үүнээс 1,015 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 40,396 боллоо. Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал, Батлагдсан тохиолдлын 895 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 103 тохиолдол батлагдлаа. Зөөвөрлөгдсөн 16, эмнэлгээс шалтгаалсан нэг […]