Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Тавдугаар сарын 03-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт 10 гаруй мянган хүнээс лабораторид шинжилгээ хийсэн байна. Үүнээс 1,015 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 40,396 боллоо.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Батлагдсан тохиолдлын 895 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 103 тохиолдол батлагдлаа. Зөөвөрлөгдсөн 16, эмнэлгээс шалтгаалсан нэг халдвар тус тус бүртгэгдсэн байна.
Зөөвөрлөгдсөн тохиолдлууд нь бүгд дөрөвдүгээр сарын 26-нд Энэтхэг-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирж, Дорноговь аймагт тусгаарлагдаж байгаа иргэдийн давтан шинжилгээнээс илэрчээ.
Сүүлийн 24 цагт долоон хүн нас барсан байна.
Нийтдээ 126 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Нийтдээ 4,869 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 121
- Хүнд 486
- Хүндэвтэр 1,545
- Хөнгөн 2,717 хүн байна.
Сүүлийн 24 цагт нийт 1,401 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 24,333 боллоо.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж, өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байгаа 8,214 хүн байна. Нийтдээ 2,835 хүнийг гэрт нь үлдээх үү эсвэл эмнэлэгт хэвтүүлэх үү гэсэн тандалтыг хийж байгаа.
Дотоодын халдварыг танилцуулбал: Хоёр дахь дэгдэлт
Хөдөө орон нутагт сүүлийн 24 цагт 103 тохиолдол шинээр бүртгэгдсэн ба нийт халдварын тоо 4,422 боллоо. Ингэснээр Монгол улсын 21 аймгийн 20-н аймагт нь халдвар бүртгэгдээд байна.
Л.Баяр