coronavirus-testing-1024x649.jpg

2021-04-06 17:37
Хүнс, шатахуун, малын өвс, тэжээл тээвэр, буяны ажил, эрүүл мэндийн шалтгаанаар хөдөө, орон нутаг руу зорчих иргэд доорх цэгүүдэд PCR шинжилгээнд хамрагдана. Уул уурхай, газар тариалангийн чиглэлийн зөвхөн тээвэрлэлт хийх буюу техник хэрэгсэл, машин техникээ зөөж тээвэрлэж байгаа хүмүүс нь мөн шинжилгээнд хамрагдаж болно. Харин тэнд ажиллах боловсон хүчин нь цаг авч шинжилгээнд хамрагдах юм байна. […]

169899631_3816214725090878_7444283351505238930_n.jpg

2021-04-06 17:24
Улсын онцгой комисс, Шуурхай штабын хурлаар зорилтот бүлгийг дархлаажуулах, түүний дотор хоригдол, хоригдогсод, асрамжийн газар, орон гэргүй иргэдийг дархлаажуулалтад хамруулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу нэн тэргүүнд ШШГЕГ-ын харьяа 409, 429, 461 болон Улаанбаатар хотын бүсийн хорих ангиудад дархлаажуулалтын ажлыг өнөөдрөөс /2021.04.06/ эхлүүллээ. Эх сурвалж : ШШГЕГ

b9dcdi2k.jpg

2021-04-06 17:21
Улсын онцгой комиссын даргын 2021 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдрийн 31 дүгээр тушаалаар “Тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”, “Гэр /амрах байр/-ийн тусгаарлалт, ажиглалтын үйл ажиллагааг зохицуулах түр журам”-д өөрчлөлт орсонтой холбогдуулан ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Ц.Ганзориг дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна. Улсын онцгой комиссын 12 дугаар хуралдааны тэмдэглэлээр Дорноговь аймгийн […]

Temperatura-e-trupit.jpg

2021-04-06 17:16
Гэрээр тусгаарлагдсан иргэдэд өгөх зөвлөмжийг ЭМЯ-наас хүргэж байна. Гэрээр эмчлүүлж байгаа хүмүүс улсаас өгч байгаа эм, амин дэмээс гадна амны хаалтаа тогтмол зүүх, хооллохдоо гэрийнхэнтэйгээ хамт суухгүй, тусдаа хооллохыг зөвлөж байна. Мөн шөлтэй хоол тэр дундаа махтай хоол идэж, шингэн зүйл сайн ууж байхыг зөвлөлөө. ““

Pravilno-podobrannye-tabletki-ot-povyshennogo-davleniya-1024x682.jpg

2021-04-06 17:07
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ)-аас иргэдийг аюулгүй, чанарын баталгаатай эмээр жигд, хүртээмжтэй хангах зорилгоор эмийн чанар, хүртээмж, үнийн талаарх цахим асуулга эхлүүлжээ. Цахим судалгааг энэ сарын 20 хүртэл ЭНД дарж авах бөгөөд иргэд хоёр минутын хугацаанд л бөглөх боломжтой гэдгийг тус газраас мэдээлэв. Ташрамд дурдахад, эмийн хэрэглээ, хангамж, чанар, үнэд төрийн бодлогыг нэгдсэн системээр хэрэгжүүлж, […]

b0328f38ab865b76b1910c78546a8537.png

2021-04-06 16:48
Ховд аймгийн Дөргөн сумын иргэн, идэвхтэн байгаль хамгаалагч Н.Мөнхтөр өвчний улмаас байгальд амьдрах чадваргүй болсон янгир ямааг олж, эмчлэн эдгээжээ. Тэрбээр анх гуравдугаар сарын 18-ны өдөр Дөргөн сумын Агваш багийн нутаг дэвсгэрээс хоёр нүд нь гэмтэж, өвдсөн 4-5 орчим настай янгир (эм) олсон байна. Улмаар гэртээ авч ирж, малын эмч, мэргэжилтнүүдийн зөвлөгөөний дагуу эмчилгээ хийжээ. […]

med-in-cuba1-scaled-1024x682.jpg

2021-04-06 16:19
Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Бүгд Найрамдах Куба Улсын Нийтийн Эрүүл мэндийн яам харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол өнөөдөр ЭМЯ-нд болов. Санамж бичигт Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Раул Делгадо Консепсион нар гарын үсэг зурж, ЭМЯ-ны холбогдох албаны хүмүүс байлцлаа. […]

b8a0b6cea6fb38147d411602879b8222_x3.jpg

2021-04-06 16:06
Халдварын тоо нэмэгдэж буйтай холбоотойгоор ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа гэрээр тусгаарлалт, түүний явц, хяналт, тархварын тандалт, хариу арга хэмжээ, олон улсын зөвлөмж, хүний нөөц, орны хүрэлцээ, цаашид хэрхэх талаар хариулт өглөө. Эх сурвалж : ХӨСҮТ

606aa96b97f30.jpeg

2021-04-06 15:47
Манай улс 2021 онд 10.8 их наяд төгрөгийн татварын орлого олохоор төлөвлөсөн. Энэ оны эхний 2 сарын байдлаар улсын төсвийн орлого 1.6 их наяд төгрөг болоод байна. Сангийн яам болон Татварын ерөнхий газрын мэдээгээр төсвийн орлого одоогийн байдлаар өнгөрсөн оныхоос 17.5 орчим хувиар нэмэгджээ. Эдийн засгийн идэвхжлийн гол үндсэн үзүүлэлт дотоодын НӨАТ-ын орлого 26 хувиар […]