zasag-1024x629.jpeg

2021-04-23 18:18
Хатуу хөл хориог сунгах болсон талаар Засгийн газраас мэдээлэл хийж байна. Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаан хатуу хөл хориог 14 сунгах шийдвэр гаргасан. Шадар сайд С.Амарсайхан “Хөл хориог сунгаж байгааг мэдэгдэж байна. Цар тахалтай тэмцэн, голомтод ажиллаж буй алба хаагчдадаа Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархлаа илэрхийлж байна. Хөл хориог тавдугаар сарын 8-ны 06:00 […]

eleg.jpg

2021-04-23 18:08
Нийслэлийн хэмжээнд 2021 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 16:00 цагийн байдлаар, коронавирусын халдварын эсрэг дархлаажуулалтад нийт 38.851 хүн хамрагдаад байна. Дархлаажуулалтын суурин 120 цэг, явуулын 12 цэгт вакцины нэгдүгээр тунг 1518 хүн хамрагдсан бол вакцины хоёрдугаар тунг 37.333 хүнд хийсэн байна. Вакцинд хэзээ, хаана хамрагдах талаарх мэдээллийг харъяа хороо, Өрхийн эрүүл мэндийн төвөөс утсаар болон […]

shuuh-3.jpg

2021-04-23 18:05
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Э.Оюунчимэгт холбогдох хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчид болон иргэний хариуцагчид, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2021 оны 4дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцлээ. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд Э.Оюунчимэгийг зохиомол байдлыг зориуд бий болгон, […]

176094255_1212297989226639_6799490213007048241_n-1024x768.jpg

2021-04-23 17:51
Монголын хамгаалалтын ажилчдын холбоонд ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба  хүсэлт явуулсан юм байна Энэ хүсэлтийн дагуу харуул хамгаалалтын байгууллагууд Ковид-19 цар тахалын дэгдэлт ихэсч, нөхцөл байдал хүндэрсэн энэ үед нийгмийн хариуцлага хүлээж, гудамжинд эргүүл хийж эхэлжээ. Тухайлбал, Хар Акул ХХК Баянзүрх дүүргийн Онцгой комисстой хамтран тус дүүрэгт ажиллаж байна. […]

uchral-1024x574.jpeg

2021-04-23 17:49
Монголын өргөн нэвтрүүлгийн найман телезиз хамтран хатуу хөл хорионы хугацаанд “Карантин 14” нэвтрүүлгийг үзэгч олонд хүргээд байгаа билээ. Өнөөдрийн дугаарт УИХ-ын гишүүн Н.Учрал цахимаар холбогдон оролцсон нь олон үзэгчийн сэтгэлийг хөдөлгөсөн юм. Тэрбээр ” Монгол эх орондоо өглөөний нарыг монгол ахан дүүстэйгээ үзэж, амьдрах сайхныг мэдэрч, одоо ингээд та бүхэнд мэндчилгээ дэвшүүлээд суух мөч тохиож […]

259749-14082020-1597376457-812572017-tuvshinbayar.jpg

2021-04-23 17:40
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн Найдангийн Түвшинбаярыг яллагдагчаар үргэлжлүүлэн 10 хоногоор цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг өнөөдөр хүлээн авч хянан хэлэлцээд үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэжээ. Яллагдагчийг цагдан хорих үндсэн хугацаа нэг сар хүртэл байдаг бөгөөд 2021 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн шүүх хуралдаанаар энэ нэг […]

Баттулга.jpeg

2021-04-23 16:56
АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимд Гуравдагч хөршийн худалдааны хуулийн төслийг өргөн барьсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас дараах хэвлэлийн мэдээ гаргав. ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНД: “Америкийн Нэгдсэн Улс (АНУ)-ын 117 дугаар Конгрессын Төлөөлөгчдийн танхимд хэлэлцүүлэхээр өргөн барьсан Гуравдагч хөршийн худалдааны хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга бүрэн дэмжиж, Конгресс дахь Монголын бүлгийн дарга Дайна Тайтус, Дон […]

cfowat_173325107_2865725263641113_1712745722281327113_n_x974-1024x683.jpg

2021-04-23 16:52
Ардчилсан Нам АНУ-ын лобби фирмтэй гэрээ байгуулсан асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг дараах байр суурийг илэрхийлэв. Тэрбээр “АНУ-ын хуулийн дагуу бүх лобби компаниудтай хийсэн гэрээг ил болгодог. Энэ гэрээг ил болгосон Foreignlobby report гэдэг байгууллага бол маш олон удаа хууль бус болон ямар нэгэн байдлаар лобби хийсэн АНУ-ын Засгийн Газрын байгууллагууд, хувь иргэд, хувийн компаниудтай холбоотой […]

unnamed-15.jpg

2021-04-23 16:23
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Батталга МАН-ын тараах тухай захирамж гаргаад байгаа билээ. Өчигдөр Ерөнхийлөгч дахин мэдэгдэл хийж, ард түмэнд захирамжийнхаа талаар илгээлт хүргүүлсэн. Тэгвэл Ерөнхийлөгч МАН-ын тараах тухай захирамжийн дагуу бусад бичиг баримтыг Улсын дээд шүүхэд хүргүүлсэн юм. Үүнтэй холбоотойгоор МАН-аас Ерөнхийлөгч Х.Баттулгад дараах шаардлага хүргүүлжээ. Тус шаардлагыг бүрэн эхээр нь үзнэ үү.

image_660-1-1024x639.jpeg

2021-04-23 16:19
Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 06.00 цаг хүртэл сунгах Улсын онцгой комиссын шийдвэрийг дэмжлээ. 2021 оны 04 дүгээр сарын 23-ны байдлаар 27,956 хүн халдвар авч 69 хүн нас барсан. 4,127 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал хөнгөн 2,338, хүндэвтэр 1,374, хүнд […]