Нийслэлийн хэмжээнд 2021 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 16:00 цагийн байдлаар, коронавирусын халдварын эсрэг дархлаажуулалтад нийт 38.851 хүн хамрагдаад байна.

Дархлаажуулалтын суурин 120 цэг, явуулын 12 цэгт вакцины нэгдүгээр тунг 1518 хүн хамрагдсан бол вакцины хоёрдугаар тунг 37.333 хүнд хийсэн байна.

Вакцинд хэзээ, хаана хамрагдах талаарх мэдээллийг харъяа хороо, Өрхийн эрүүл мэндийн төвөөс утсаар болон холбогдох мэдээллийн сувгаар хүргэх тул иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримтлан товлосон хугацаанд дархлаажуулалтад хамрагдах боломжтой юм хэмээн НЭМГ-аас мэдээллээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн