6049822b13a7f.jpeg

2021-03-11 11:16
Гашуунсухайтын хилийн боомтоор энэ сарын 9-ний байдлаар 500-625 автомашин хилээр гарчээ. Мөн Шивээхүрэн боомтоор өдөрт 400-450 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн талаар ЗТХЯ-наас мэдээллээ. Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 11 дүгээр сарын 28-ны 34 дүгээр тушаалаар улс хоорондын ачаа тээвэрлэлтэд үүссэн саатлыг арилгах, нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий Шуурхай бүлэг ажиллаж байна. ЗТХ-ийн сайд Л.Халтараар ахлуулсан […]

covid1-3.jpg

2021-03-11 11:14
Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг  ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн танилцууллаа. Гуравдугаар сарын 09-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лаборатори болон бусад лабораторид 21585 хүнд шинжилгээ хийсэн байна. Ингээд 80 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 79 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн  байна.  Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал, Сүүлийн 24 […]

яахо-1024x636.jpg

2021-03-11 11:05
БНСУ-д “COVID-19”-ийн эсрэг вакцинжуулалтыг өнгөрсөн сарын сүүлээр эхлүүлснээс хойш вакцины эхний тунг хийлгэсэн зургаан хүнээс халдвар илэрчээ. БНСУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, даваа гарагт халдварын гурван тохиолдол бүртгэгдээд байсан бол мягмар гарагт дахин гурван тохиолдол илэрсэн байна. “Pfizer”-ийн вакцины эхний тунг өнгөрсөн долоо хоногт хийлгэсэн Үндэсний эрүүл мэндийн төвийн гурван ажилтны коронавирусний […]

46559a_UUGA0361_x974-1024x683.jpg

2021-03-11 10:47
Швейцарын Хөгжлийн агентлагийн “Ногоон алт” болон малын эрүүл мэндийн төслөөс Монголын нүүдлийн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний дэлхийд ялгарах онцлог чанаруудыг баталгаажуулж цахимжуулжээ. Энэ нь малын түүхий эдийн боловсруулалтыг сайжруулах замаар бүтээгдэхүүний гадаад, дотоодын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж буй үйл ажиллагаа юм. Бүтээгдэхүүний чанарыг сайжруулж экспортод гаргахын сацуу мал эмнэлгийг хөгжүүлэх, гадаад, дотоодын хэрэглэгчдийн […]

dddddf.png

2021-03-11 10:20
Тайландад хөлөг онгоцонд зайлшгүй тусгаарлалтаа өнгөрүүлэх санал тавьж байна. Харин хөлөг онгоц түрээслэх боломжгүй бол жижигхэн ачааны хөлөг онгоцонд тусгаарлалтаа өнгөөж болох гэнэ. Жуулчдыг хөлөг онгоцонд хоёр долоо хоногийн хугацаанд заавал тусгаарласнаараа Тайландын Засгийн газар нэг сумаар хоёр туулай буудаж байгаа юм. Нэгдүгээрт, аялагчдыг зайлшгүй тусгаарлалтаа өнгөрүүлэхэд хаана байрлуулах асуудлаа шийднэ. Хоёрдугаарт, хөлөг онгоцны бизнес […]

World-Bank-DC-HQ-via-Flickr-1152x640-1024x569.jpg

2021-03-11 10:04
Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михневтэй өчигдөр цахимаар уулзав. Уулзалтаар хоёр байгууллагын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм. ҮСХ-ноос төрийн өгөгдлийн менежмент, статистикийн үйл ажиллагааны ерөнхий загвар (GSBPM)-ыг нэвтрүүлэхэд хамтран ажиллах саналаа илэрхийлжээ. Түүнчлэн, ҮСХ-нь дарга Б.Батдаваа 2021-2025 онд статистикийн салбарыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн төслийг танилцуулж, Монгол Улсын статистикийн салбарын чадавхыг бэхжүүлэхэд техник, санхүүгийн дэмжлэг үзүүлэн, […]

covid2-1.jpg

2021-03-11 09:58
Нийслэлийн хүн амыг коронавируст халдварын эсрэг вакцинаар дархлаажуулах үйл ажиллагаа эхлээд 16 дахь хоногтоо үргэлжилж байна. Дархлаажуулалтын төлөвлөлтийн дагуу эхний ээлжид эрүүл мэндийн салбар, хариу арга хэмжээнд оролцдог онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагч, хороо, худалдаа үйлчилгээ, үйл ажиллагаа нь зогсолтгүй явагдах шаардлагатай байгууллагын ажилчдыг түлхүү хамруулж буй юм. Вакцин хийлгэсэн нийт хүний 40 […]

covid-1-1024x512.jpeg

2021-03-11 09:47
Нийслэлийн хүн амыг коронавируст халдварын эсрэг вакцинаар дархлаажуулах үйл ажиллагаа эхлээд 16 дахь хоногтоо үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар нийт 48265 хүн коронавирусийн халдварын эсрэг вакцины нэгдүгээр тунг хийлгээд байна. Гуравдугаар сарын 9-нд 41 цэг ажиллаж 9470 хүнийг вакцинд хамруулж, дархлаажуулалт эхэлснээс хойш нийт 30446 хүнийг вакцинжуулаад байсан. Үүнд, эрүүл мэндийн байгууллагын 16786, онцгой байдлын 1254, […]