Тайландад хөлөг онгоцонд зайлшгүй тусгаарлалтаа өнгөрүүлэх санал тавьж байна. Харин хөлөг онгоц түрээслэх боломжгүй бол жижигхэн ачааны хөлөг онгоцонд тусгаарлалтаа өнгөөж болох гэнэ.
Жуулчдыг хөлөг онгоцонд хоёр долоо хоногийн хугацаанд заавал тусгаарласнаараа Тайландын Засгийн газар нэг сумаар хоёр туулай буудаж байгаа юм. Нэгдүгээрт, аялагчдыг зайлшгүй тусгаарлалтаа өнгөрүүлэхэд хаана байрлуулах асуудлаа шийднэ. Хоёрдугаарт, хөлөг онгоцны бизнес энэ маягаар 2 тэрбум ам.долларын ашиг олох боломжтой болно.
Төслийг хэрэгжүүлэхийн тулд 100 орчим хөлөг онгоц гарагхаар төлөвлөж байна. Аялагчдад карантины үеэр халуун, цусны даралтыг нь хэмждэг, түүнчлэн GPS-ийн үүрэг гүйцэтгэдэг бугуйвч тараана.
Тайланд улс цар тахлаас өмнө аялал жуулчлалын салбар нь эрчимтэй хөгжиж байсан бөгөөд өдөрт 40-50 мянган жуулчин хүлээн авдаг байлаа. Гэвч өнгөрсөн оны гуравдугаар сард Засгийн газар нь хилээ хааж, арваннэгдүгээр сараас хоригоо бага зэрэг сулруулж эхэлжээ. Гэсэн ч эдийн засгийг нь дэмжихээр хэмжээнд аялагчид, жуулчид ирээгүй байна.
Эх сурвалж: kp.ru
Орчуулсан Э.Март