Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн танилцууллаа.
Гуравдугаар сарын 09-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лаборатори болон бусад лабораторид 21585 хүнд шинжилгээ хийсэн байна.
Ингээд 80 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 79 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Сүүлийн 24 цагт зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй. Шинээр батлагдсан 80 тохиолдлын 77 нь халдвартай хүмүүсийн ойрын хавьтлууд бол гурван хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Халдварын эх уурхайг нь тогтоож байгаа хүмүүсийн байршил:
- БЗД-ийн 14 дүгээр хороо
- СХД-ийн 26 дугаар хороо
- ХУД-ийн 2 дугаар хороо
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 3561 болсноос дотоодын халдварын тоо 3036 боллоо. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 668 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 2
- Хүнд 6
- Хүндэвтэр 43
- Хөнгөн 646 хүн байна.
Сүүлийн 24 цагийн дотор 50 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдол 3481 үүнээс эдгэрсэн 2,874 буюу 80 хувь байна.
Голомтод гарсан нийт тохиолдлууд:
–Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын тоо нийт 2687 байна.
Халдвар авсан эрүүл мэндийн ажилтны тоо 99 боллоо.
- ХӨСҮТ-32
- Цэргийн төв эмнэлэг-17
- Сэлэнгэ аймагт-19
- Баянзүрх нэгдсэн эмнэлэгт-27
- Говьсүмбэр аймагт-2
- ХСҮТ-5 ажилтан өвчилж, тусгаарлагдан эмчлүүлж байна.
Дотоодын халдварыг танилцуулбал:
- Төв аймагт 3 тохиолдол гарсан байна.
- Завхан аймагийн голомтод 2 тохиолдол байна.
- Сэлэнгэ аймгийн голомтын нийт 217тохиолдол байна.
- Дархан-Уул аймгийн голомт нийт 45тохиолдол байна.
- Орхон аймгийн голомт нийт 25тохиолдол байна.
- Дорноговь аймгийн нийт 32тохиолдол байна.
- Говьсүмбэр аймгийн голомт нийт 4тохиолдол байна.
- Архангай аймгийн голомтод нийт 3тохиолдол байна.
Л.Баяр