-ирвэс.jpg
2021-03-18 08:19
Монгол улс цоохор ирвэсийн тоо толгой, тархац нутгийг тогтоох зорилгыг биелүүлсэн анхны улс боллоо. Тодруулбал, “Дэлхийн цоохор ирвэс болон түүний амьдрах орчныг хамгаалах хөтөлбөр”-т дээрх зорилгыг дэвшүүлсэн бөгөөд цоохор ирвэс бүхий 12 орон байдгаас Монгол Улс уг судалгааг хамгийн түрүүнд хийв. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар санаачлан манай орны цоохор ирвэсийн […]

20170731130128_a7ee56745585a55a4703baadfbd9f5c1-1024x685.jpg
2021-03-18 07:56
Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рапид харш”-д өнөөдрийн 06:00 цагаас эхлэн 72 цаг хүртэлх хугацаанд хязгаарлалтын дэглэм тогтоожээ. Уг шийдвэрийг Эрүүл мэндийн сайдын зөвлөмж, Нийслэлийн Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу гаргасан байна. Тухайн хэсэгт 2021 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс хойш нийт 36 иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн тул хэсэгчилсэн хязгаарлалт тогтоож, тус […]

p1cjf9edlt8r3sld1fr7akh1l6r1-2.jpg
2021-03-18 07:41
2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 799,412,668.44 төгрөгийн үнийн дүн бүхий 2,850,543 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 24 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Ногоон хөгжил үндэсний нэгдэл” ХК (JLT+14.51%) болон “Монгол шилтгээн” ХК (MSH +12.50%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Глобал монголиа холдингс” ХК (HML -13.64%) болон “Э-Транс ложистикс” ХК (ETR -10.36%)-ийн  хувьцаа хамгийн их […]

f7b40bfa-4918-425e-9ceb-a3783f167b13-768x512-1-2-1-1-1.jpeg
2021-03-18 07:23
УИХ-ын 2021 оны Хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2021.03.18/ хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна. /Эхлэх цаг 10:00/ Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; Байнгын хорооны даргыг томилох тухай асуудал; Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн […]

winter-bird-feeders-1024x768.jpg
2021-03-18 07:07
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын 2 хоногт баруун болон төвийн аймгуудын нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, Алтайн салбар уулс, говь, тал, хээрийн нутгаар салхи секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуургатай байхыг анхааруулж байна. 2021 оны 03 дугаар сарын 17-ны 20 цагаас 03 дугаар сарын 18-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ […]

sum-1024x578.png
2021-03-17 21:01
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар халдварын голомт нэмэгдэж буйтай холбоотойгоор НОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “НОК-ын бүрэлдэхүүн 24 цагаар ажиллаж байна. Орон зайн дүн шинжилгээний төвийн тархвар зүйч, судлаач нар системд мэдээлэл оруулж, тархварын явц, аль дүүрэг, хороодоор халдвар илүү тархах өндөр магадлалтай байна вэ гэдгийг тооцооллын үндсэн […]

shuurhai.jpg
2021-03-17 19:49
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МҮЭХ-ны удирдлага, төлөөллийг хүлээн авч уулзлаа. МҮЭХ-ны удирдлага, төлөөлөл УИХ-аар хэлэлцэж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өмнө хүрсэн түвшнээс дордуулахгүй батлах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв. Мөн Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх, хөдөлмөрийн хяналт, Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдэл, цар тахлын үеийн хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгаалалтай холбоотой саналаа уламжиллаа. […]

-1024x814.jpg
2021-03-17 19:13
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Монгол, Оросын хэсгийн дарга нарын цахим уулазлт 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр боллоо. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан дэлхий дахиныг хамарсан “Ковид-19” цар тахлын амаргүй цаг үед ч сайн хөршийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад баяртай […]

c334cd21-bea1-440f-9302-aab0247754fb-1024x682.jpg
2021-03-17 19:08
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяшиг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын “гуравдагч хөрш” Япон Улстай тогтоосон харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн түвшинд улам гүнзгийрэн хөгжиж байгааг тэмдэглэв. Япон Улсын Засгийн газраас 1977-2019 онуудад нийт 332.4 тэрбум иен буюу […]

wsope5_5_hunii_zurag_Prokuror_suljee_x974-1024x750.jpg
2021-03-17 18:48
“Прокурорууд хууль зөрчсөн, эсэхийг шалгаж байна” гарчигтай мэдээ “Өнөөдөр” сонины 2021.03.17-ний дугаарт нийтлэгдсэн. Уг мэдээнд: Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат их сургуулийн ангийн найз Д.Янжинхорлоотой холбоотой, бусдыг залилан мэхэлсэн хэргийг шийдвэрлэхдээ хувийн сонирхлоор хандсан хэмээн зарим мэдээллийн хэрэгслээр нийтэлж буй. Энэ талаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаныхнаас тодрууллаа. Тэд “Д.Янжинхорлоод холбогдох хэргийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр […]