emneleg.jpg

2021-03-29 12:47
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 7,589 болсноос дотоодын халдварын тоо 7052 боллоо. Нийтдээ 1693 хүн эмчлэгдэж байна.  Биеийн байдлыг үнэлбэл: Маш хүнд 9 Хүнд 29 Хүндэвтэр 219 Хөнгөн 1436 хүн байна. Сүүлийн 24 цагийн дотор 185 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдол 7,589 үүнээс эдгэрсэн 4,711 буюу 61,9 хувь байна.   Л.Баяр

skol-ko-nado-armatury-na-lentochnyy-fundament-10-na-12-33.jpg

2021-03-29 12:38
Дэлхийн зах зээл дээр арматурын гол түүхий эд болох төмрийн хүдэр, коксжих нүүрсний үнийн савалгаа үүссэнээс Монголд арматурын үнэ нэмэгджээ. Тухайлбал, олон улсын зах зээл дээр нэг тонн арматурын үнэ өнгөрсөн оны 10 дугаар сарын 30-ны байдлаар 445.5 ам.доллар байсан бол энэ оны гуравдугаар сарын 25-ны мэдээллээр 626.5 ам.долларт хүрч 37 орчим хувиар өссөнийг БХБЯ-ны мэдээлэлд дурджээ. Манай улс өнгөрсөн онд 240.1 мянган тонн арматур импортолжээ. […]

bold-1.jpg

2021-03-29 12:31
ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллийн үеэр Вакцинжуулалтын талаар ЭМЯ-ны газрын дарга Г.Болдмаа долоон хүн тутмын нэгийг вакцинд хамруулсан гэсэн мэдээлэл өглөө. Тэрбээр “Гуравдугаар сарын 27-ны 20.00 цагийн байдлаар 279069 хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна. Зорилтод бүлгийн хүмүүсийн 55 хувийг вакцинжуулсан. 18-аас дээс насны хоёр сая хүнийг вакцинжуулах ёстой бөгөөд үүгээр тооцвол долоон хүн тутмын нэгийг дархлаажуулжээ. Дөрөвдүгээр сарын […]

60613852849d1.jpeg

2021-03-29 12:16
Ихэр ботго гаргасан ингэн тэмээг “мөнгөн буйл”-аар буйлладаг уламжлалтай. Тэгвэл Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн малчин Н.Нямдаваагийн хотонд гуравдугаар сарын 24-нд ингэ ихэрлэсэн байна.   Ховд аймгийн удирдлагууд ихэр ботго, ингэн тэмээг ёс уламжлалын дагуу “мөнгөн буйл”-аар буйллажээ. Мөн малчин Н.Нямдаваагийн гэр бүлд хүндэтгэл үзүүлсэн байна. Сүүлийн жилүүдэд Ховд аймагт жил дараалан ингэ ихэрлэж, малч эзэн, нутаг […]

shoroon.jpg

2021-03-29 12:09
Ховд аймгийн Дарви сумын Бугат, Хөхморьт, Тонхил багийн нутагт гуравдугаар сарын 26-ны өдөр 24-32 м/с хүртэл хүчтэй шороон шуурга шуурсны улмаас 22 өрхийн 24 гэр, 64 айлын хашаа нуржээ. Мөн Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байр болон 4 айлын байшингийн дээвэр хууларч, цахилгаан дамжуулах 35 кВт-ын таван ширхэг бетон тулгуур багана унаж гэмтсэн, 32 автомашины шил […]

unnamed-1-14.jpg

2021-03-29 11:55
Нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ заавал бээлий өмсөөрэй. “COVID-19” халдвараас сэргийлж нэг удаагийн бээлий өмсөж хэвшээрэй. Нэг удаагийн бээлий нь таны гарыг халдвартай, эсвэл бохир зүйлд хүрэлцэхээс сэргийлж байгаа хамгаалах хэрэгсэл юм. Б.Эрдэнэ

covid-2.jpg

2021-03-29 11:51
Өнөөдрийн байдлаар 14 аймагт коронавирусийн халдвар илрээд байна. Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинээр 575 тохиолдол бүртгэгдсэнээс 174 тохиолдол нь орон нутагт илэрчээ. Ингэснээр орон нутагт нийт батлагдсан тохиолдол 784 боллоо. Аймгуудад бүртгэгдсэн халдварын тохиолдлууд: Завхан-9 / Сүүлийн 24 цагт 2 / Архангай-41 / Сүүлийн 24 цагт 4/ Төв аймаг-147 /Сүүлийн 24 цагт 86/ […]

5f85b7e3ceaff.jpeg

2021-03-29 11:38
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яамтай хамтран Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт ажиллах, вакцинд хамрагдах хүсэлтэй газар тариалангийн салбарт ажиллаж буй тариаланчдыг вакцинжуулах ажлыг зохион байгуулж эхлээд байна. Энэ сарын 26, 27-нд нийт 900 гаруй тариаланчийг хөдөө орон нутагт очиж ажиллахаас нь өмнө вакцинжууллаа. Тариалан эрхлэгчдийн зүгээс хаврын бэлтгэл ажлаа эхлүүлж […]

2404a8001dc37c6c601f587b24d22e75_x3.jpg

2021-03-29 11:31
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулсан юм. Тухайлбал, нийслэлийн нутаг дэвсгэрт ил задгай болон цасан доор дарагдсан хог хаягдлыг цэвэрлэх чиглэлээр энэ сарын 22-27-ны хооронд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн угаалга, хог […]