awag-1024x639.jpeg

2021-03-23 13:44
ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг Хүргэлээ. Энэ үеэр вакцинжуулалтын талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа мэдээлэл өглөө. Тэрээр “Сүүлийн 24 цагт 12573 хүнийг дархлаажуулсан байна. Мөн Өмнөговь аймагт нийт 12 суманд 1610 хүнийг дархлаажуулж тус аймагт нийт 5044 хүнийг вакцинжуулсан байна. Ингээд Монгол Улсын хэмжээнд зорилтод бүлгийн 2 сая гаруй иргэнээс 223444 хүнийг […]

шүүх.jpg

2021-03-23 13:07
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээгээр шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд нэр бүхий өмгөөлөгчөөс мөнгө авсан тухай мэдээлэл гараад байгаа билээ. Дээрх мэдээлэлд нэр дурдагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг, захиргааны ажилтан Э.Дарханцэцэг, Г.Зулаа нар тухайн өмгөөлөгчтэй ашиг сонирхлын байдал үүсгэсэн […]

мйэ-1024x683.jpg

2021-03-23 12:55
“Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгч Х.Баттулгыг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхтэй гэж үзлээ” гэсэн шууд ойлголтыг өгөх мэдээ өчигдөр үдээс хойш цахим орчинд цацагдлаа. Шинээр батлагдан 2020 оны тавдугаар сарын 25-наас мөрдөгдөж эхэлсэн шинэ Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгчөөр ажиллах хүн нэг удаа 6 жилийн хугацаатай үүрэг гүйцэтгэнэ гэсэн заалт Х.Баттулгыг дахин нэр дэвших боломжийг хязгаарлаад […]

covid-11.jpg

2021-03-23 12:49
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хүртээмжийг сайжруулах чиглэлээр зохион байгуулалтын ажил хийж байна. Тухайлбал, Өрхийн эрүүл мэндийн төвд хэрэглэгддэг багаж тоног төхөөрөмж /хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, пульсоксиметр, цусны даралт хэмжигч/-ийг ашиглах, мөн зүрх судас болон даралтны эм бэлдмэлээр гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийг хангах, зарим тохиолдолд шаардлагатай багаж, […]

Parenting1.jpg

2021-03-23 12:49
Гарцаар гарч явсан долоон настай хүүг мөргөж, амь насыг нь хохироосон осол гарсан талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Тодруулбал, 2021 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 21 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэрт гарцаар гарч явсан хүүхдийг мөргөсөн дуудлага ТЦА-нд иржээ. Мөргүүлсэн хүүхэд Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаад нас барсан байна. Тухайн […]

huuhed-1-1024x597.jpg

2021-03-23 12:35
Өнөөдрийн ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа өнөөдрийн байдлаар манайд улсад 1,100 хүүхэд коронавирусийн халдвар авсан талаар хэллээ. Тодруулбал гуравдугаар сарын 22-ны өдрийн байдлаар Монгол Улсад 0-17 насны  1,100 хүүхэд халдвар аваад байна. Энэ нь нийт батлагдсан тохиолдлын 20 орчим хувийг эзэлж байгаа бөгөөд 80 хувь нь дотоодод халдвар авсан. Хүүхдүүд гэр […]

timthumb.jpg

2021-03-23 12:25
Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төсөл, Монголын Банкны Холбоо, Тогтвортой Санхүүгийн Холбоо хамтран барилгын эрчим хүчний хэмнэлт үүсгэж буй амины сууцны ипотекийн зээлийг шинээр турших төслийг хэрэгжүүлж байна. Төслийн үр дүнд эрчим хүчний өндөр шаардлага хангасан буюу барилгын дулааны нормын шаардлагыг 20-иос доошгүй хувь […]

0cd928_open-uri20181122-24498-1hpeclt_x800.jpg

2021-03-23 12:08
Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, гишүүн Д.Сүнжид нар өчигдөр /2021.03.22/ Халдварт өвчин судлалын үндэсний төвийн вакцин, биобэлдмэлийн төв агуулахын нөхцөл байдалтай танилцжээ. Тус агуулахын барилга байгууламжийг 2008 онд НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр барьж, тоног төхөөрөмжийн хамт хүлээлгэн өгч байжээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-ийн вакцин, биобэлдмэлийн төв агуулахад 29 нэр төрлийн […]

IMG_9176-1024x738.jpg

2021-03-23 11:45
Улсын Ерөнхий прокурорын тушаалаар байгуулагдсан хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэгдэж олны анхаарал татсан, мөн хуулийн байгууллагын ажилтнууд холбогдсон хэргүүдийг хянаж, шуурхай шалгаж шийдвэрлүүлэх ажлын хэсгээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн 270 (давхардсан тоогоор) орчим гэмт хэргийн талаарх мэдээ, мэдээллээс мөрдөх байгууллагад шалгагдаж байгаа 20, хуулийн байгууллагын ажилтнууд холбогдсон 86 хэргийг хянаж байна. Дээрх хэргүүдтэй холбоотой Улсын […]

em4-1024x683.jpg

2021-03-23 11:43
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 5392 болсноос дотоодын халдварын тоо 4856 боллоо. Нийтдээ 1419 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл: Маш хүнд 4 Хүнд 14 Хүндэвтэр 183 Хөнгөн 1218 хүн байна. Сүүлийн 24 цагийн дотор 152 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдол 5,392 үүнээс эдгэрсэн 3,758 буюу 71 хувь байна.   Л.Баяр