ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг Хүргэлээ. Энэ үеэр вакцинжуулалтын талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа мэдээлэл өглөө.
Тэрээр “Сүүлийн 24 цагт 12573 хүнийг дархлаажуулсан байна. Мөн Өмнөговь аймагт нийт 12 суманд 1610 хүнийг дархлаажуулж тус аймагт нийт 5044 хүнийг вакцинжуулсан байна. Ингээд Монгол Улсын хэмжээнд зорилтод бүлгийн 2 сая гаруй иргэнээс 223444 хүнийг дархлаажуулалтад хамруулсан үзүүлэлттэй явж байна.
Манай улс вакцинд хамруулах иргэдээ найман бүлэгт хуваан эрэмбэлэлтийн дагуу хийж байгаа. Одоогийн байдлаар найман бүлгээс тав дахь бүлгийн хүмүүсийг амжилттай харуулаад явж байгаа. Харин зургаа дахь бүлгийн 65 наснаас дээш болон эрхтэн шилжүүлэн суулгасан иргэдийг өчигдрөөс хамруулж эхэлсэн байгаа. 50-54 насны эрсдэл өндөртэй иргэдийн вакцинжуулалт муу байгааг дүүргүүдийн эрүүл мэндийн газраас мэдээлж байгаа. Тухайлбал, хамгийн өндөр хувьтай хамрагдсан нь Сүхбаатар дүүрэгт 28,3 хувь байгаа бол хамгийн бага хамрагдсан дүүрэг Хан-Уул дүүрэг 5,4 хувьтай байна. Иймд ахмад настай хүмүүсийг дархлаажуулалтад сайн хамрагдахыг уриалж байна” гэлээ.
Л.Баяр