Өнөөдрийн ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа өнөөдрийн байдлаар манайд улсад 1,100 хүүхэд коронавирусийн халдвар авсан талаар хэллээ.
Тодруулбал гуравдугаар сарын 22-ны өдрийн байдлаар Монгол Улсад 0-17 насны 1,100 хүүхэд халдвар аваад байна. Энэ нь нийт батлагдсан тохиолдлын 20 орчим хувийг эзэлж байгаа бөгөөд 80 хувь нь дотоодод халдвар авсан. Хүүхдүүд гэр бүлийнхнээсээ халдвар авдаг. Биеийн байдал нь хүндэрсэн хүүхэд байхгүй ажээ.
Л.Баяр