2021-03-22 14:01
Увс аймгийн Хяргас сумын дунд сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч Мөнхжаргалын Чинхүслэн, Гансүхийн Цэнд-Аюуш нар нэг сая төгрөг олоод эзэнд нь хүлээлгэн өгчээ. Сурагчид тэр өдөр хичээлээ тараад танил ахынхаа дэлгүүрээс зайрмаг аваад гарч явах замдаа боодолтой мөнгө олжээ. Улмаар тухайн орчинд мөнгө хайж байгаа хүн харагдаагүй тул мөнгийг аваад таньдаг ахынхаа дэлгүүрт оруулж өгөөд хамтдаа […]










