БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралтыг цуцалж танхимын болон теле цахим сургалтыг үргэлжлүүлэн явуулах тушаалыг гаргалаа. Сурагчдын хоёрдугаар улирлын амралт энэ сарын 29-нөөс 4-р сарын 5 хүртэл үргэлжлэх байсан аж.
Уг сайдын тушаал᠋д “Ерөнхий боловсролын сургуульд суралцагчдын хоёрдугаар улирлын амралтын хугацаанд орон нутгийн онцгой комиссын шийдвэрээр хичээл сургалтыг түр зогсоосноос бусад аймаг, сум, тосгон, багт үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтыг танхимын хэлбэрээр, нийслэл дэх өмчийн бүх хэлбэрийн ЕБС-ийн сургалтыг теле болон цахим хэлбэрээр тус тус үргэлжлүүлэн зохион байгуулах”-ыг үүрэг болгожээ.
Б.Эрдэнэ