2021-03-13 20:04
Сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдварын тоо буурахгүй, өсөх хандлагатай байгаа учраас УОК өнөөдөр хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд: “Ирэх долоо хоногоос 50-64 насны 185 мянга гаруй, хөгжлийн бэрхшээлтэй 35 мянга орчим хүнийг дархлаажуулалтад хамруулна. Тавдугаар сарын 1 гэхэд нийслэлд амьдарч байгаа насанд хүрсэн бүх иргэнээ вакцинд хамруулж дуусна” гэлээ. Б.Эрдэнэ










