Коронавирусийн халдварын тоо буурахгүй, өсөх хандлагатай байгаа учраас УОК өнөөдөр хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргалаа.
Ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлнэ гэж ярьж байсан сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан хэлэхдээ “Халдварын тоо эрс нэмэгдэж буй энэ үед энэ талаар одоо хэлэх боломжгүй.
Сургууль, цэцэрлэгийн танхимын хичээлийг эхлүүлэхгүй байхаар өмнө шийдвэрлэсэн. Одоогоор дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлнэ гэсэн төлөвлөгөө байхгүй. Бид эрсдэл үүсэх нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэн ажиллаж байна. Халдварын эрсдэл бууртал сургууль цэцэрлэгийн нээх төлөвлөгөө байхгүй. Мөн ирэх даваа гарагаас сургалтын төв, танхимын болон үйлдвэрлэлийн сургалтыг 10-аас дээш хүнтэй бол хязгаарлаж байгаа юм.
Б.Эрдэнэ