Өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэглэл шар түвшнээс улбар шар буюу гуравдугаар түвшинд шилжиж байгааг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан мэдээлэв.
Эл бэлэн байдлын гуравдугаар түвшин ирэх даваа гаргаас 14 хоногийн хугацаанд улс орон даяар үргэлжилнэ. Энэ түвшинд үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж ажиллана. УОК-ын өнөөдрийн хурлаар үүссэн нөхцөл байдалтай холбоотой хатуу хөл хорио тогтоохгүйгээр зарим арга хэмжээг хэрэгжүүлэх шийдвэр гаргалаа.
Улбар шар түвшинд шилжсэнээр дараах 14 төрлийн үйл ажиллагааг хязгаарлаж байна.
- Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн,
- Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт,
- Баар /диско, кароаке/,
- Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
- Цахим болон бүх төрлийн тоглоомын газар,
- Сургалтын төв /танхимын болон үйлдвэрлэлийн сургалт 10-аас дээш хүнтэй/,
- Соёл урлаг,
- Үзвэр үйлчилгээ /нийт суудлын тооны 30 хувиас их/
- Алжаал тайлах төв, чийрэгжүүлэх, бялдаржуулах төв /нийт хүчин чадлын 30 хувиас их/,
- Саун, бассейн /нийт хүчин чадлын 30 хувиас их/,
- Дэн буудал
- Шашны зан үйл, сүм хийд, мөргөлийн газрууд,
- Олимп, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ /дотоод орчинд 10-аас дээш хүнтэй/ багтаж байна.
Б.Эрдэнэ