Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. /2020.03.13/
Энэ үеэр акцинжуулалттай холбоотой асуудлаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма мэдээлэл өглөө. Тэрбээр, “Манай улс дархлаажуулалтад хамрагдах ёстой нийт хүн амынхаа 12 хувийг хамруулах хэмжээний вакциныг хүлээж аваад байна. Халдварын эсрэг хариу арга хэмжээ авч, халдвараас сэргийлэх ажлыг зохион байгуулж буй эмч, эмнэлгийн мэргэжилтэн болон бусад албан хаагчдыг хамруулж байгаа.
Халдвар авсан, хүндрэх эрсдэлтэй бүлэг буюу 60-64 насны хүмүүсийг ирэх 7 хоногоос хамруулахаар төлөвлөсөн. Учир нь вакцин хийж буй эмч, ажилтны хүний нөөц, цэгүүдийг хуваарилж, нэн түрүүнд хөдөлгөөнт хүн амаа вакцинжуулахаар ажиллаж байна. Энэ нь олон хүнтэй харьцан үйлчилж буй худалдаа, үйлчилгээний салбарын ажилтан ажилчид юм. Вакцины 2 дахь тунг хийх хугацааг иргэдийн гар утсанд мессежээр мэдээлнэ” гэлээ.
Б.Эрдэнэ