e3431cacac19f900fa68dfbac9a88c03-1-1024x682.jpg
2021-02-16 12:50
Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан гадаад улсаас тусгай нислэгээр ирсэн иргэдийн тусгаарлалтын хугацааг арав хоногоос хэтрүүлэхгүй байх чиглэлийг өглөө. Улмаар тусгаарлалтын хугацааг багасгаснаар байрны хүрэлцээ нэмэгдэж, тусгай нислэгийн тоог нэмэх боломжтой болно гэж үзэж байна. Энэ сард УОК-оос  нэмэлтээр хоёр тусгай нислэг хийхээр төлөвлөж байгаа бол ирэх сард нислэгийн тоог гурав дахин нэмэхээр […]

huuhed1.jpg
2021-02-16 12:35
Хөл хорионы үед эцэг эхчүүдэд хүүхдэдээ чанартай цаг гаргах олон боломжууд бий болж байна. Энэ боломжийг зөв ашиглаж хүүхдээ жаргалтай биеэ даасан хүн болоход нь туслаарай.   Эх сурвалж: Миний хүүхэд.МН /Фэйсбүүк хуудас/

covid2-2-1024x512.jpg
2021-02-16 12:19
Сонгино хайрхан дүүргийн иргэд өнөөдөр аль цэг очиж шинжилгээ өгөх ёстой талаарх хуваарийг танилцуулж байна. Өнөөдөр СХД-ийн 24,261 өрхөөс шинжилгээ авна. Уг шинжилгээг хийхээр суурин 18 цэг, явуулын 50 баг ажиллаж байгаа гэж “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний өнөөдрийн зохион байгуулалтын талаар мэдээлэх үеэр ЗГОНХХ-ийн дарга, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээллээ.   Л.Баяр

ganzorig.jpeg
2021-02-16 12:00
Коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр гуравдугаар сарын 1-нээс танхимын хичээлийг эхлүүлэх эсэх талаар сэтгүүлчийн асуултад Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг дараах хариултыг өгөв. -Боловсрол, шинжлэх ухааны яамнаас танхимын хичээлийг тодорхой квот тогтоогоод гуравдугаар сарын 1-нээс эхлүүлэх саналтай байгаа. Гэхдээ дарааллын хувьд УОК хэлэлцээд Засгийн газар батлах ёстой. Тиймээс эцсийн шийдвэр гараагүй байна. […]

Covid-vactsin.png
2021-02-16 11:47
“Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлын хүрээнд өнөөдрийн байдлаар нийт 26 халдварын тохиолдлыг илрүүлээд байна. Эдгээр тохиолдол нь: – БГД-ийн 3, 12, 25 дугаар хороо – БЗД-ийн 26 дугаар хороо – СБД-ийн 18 дугаар хороо – СХД-ийн 7, 39 дүгээр хороо – ХУД-ийн 2, 4 дүгээр хороо – ЧД-ийн 2, 6, 12 дугаар хороонд тус тус бүртгэгдсэн […]

ff75df9b05b3df4e86b327af2bbf3223-1024x683.jpg
2021-02-16 11:30
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын “Газпром” компанийн удирдлагатай өнөөдөр цахимаар хуралдаж, “Байгалийн хийн хоолойн” төслийн ТЭЗҮ хийх ажлыг эрчимжүүлэхээр тохирлоо. Тус компани Монгол Улсаар дамжин өнгөрөх “Сибирийн хүч-2” байгалийн хийн хоолойн төслийн ТЭЗҮ-ийг энэ оны эхний улиралд багтаан дуусгахаар төлөвлөжээ. Мөн энэ ажлыг гүйцэтгэх “Газопровод Союз Восток” компанийг Монгол Улсад үүсгэн байгуулж, бүртгүүлээд байгаа […]

covid4.jpg
2021-02-16 11:25
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 2,416 болсноос дотоодын халдварын тоо 1904 боллоо. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 643 хүн эмчлэгдэж байна.  Биеийн байдлыг үнэлбэл: Маш хүнд 2 Хүнд 3 Хүндэвтэр 77 Хөнгөн 561хүн байна. Сүүлийн 24 цагийн дотор 48 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдол 2.416 үүнээс эдгэрсэн 1760 буюу 72.8 хувь байна.   Л.Баяр

mask-gloves-sanitizer-isolated-blue-background_164638-7720.jpg
2021-02-16 11:15
Иргэн, гэр бүлд зориулсан “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна. Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлгийг мэдээллийн баталгаатай эх үүсвэр болох ЭМЯ-ны вэб хуудас (www.mohs.mn), фэйсбүүк цахим хуудас (https://www.facebook.com/www.mohs.mn/), НЭМГ-ын вэб хуудас (www.ubhealth.mn), фэйсбүүк цахим хуудас (https://www.facebook.com/ubemgazar/ хаягнаас авч байх. Шинэ коронавирусний өвчлөл бүртгэгдсэн улс руу зорчихгүй байх. Олон хүн цугларсан газарт очихоос зайлсхийх, […]

covid-6.jpg
2021-02-16 11:10
Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа. Хоёрдугаар сарын 15-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лаборатори болон бусад лабораторид 37530 шинжилгээ хийлээ. Ингээд 33 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Энэ нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн  байна. Үүний 9 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нээс  илэрсэн. Харин […]

150842983_3938274049569167_8379780438405509952_n.png
2021-02-16 11:02
Манай улс 548 цэгээр дамжуулан иргэдээ коронавирусний вакцинд хамруулахаар төлөвлөж байна. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ коронавирусний вакцин авах, дархлаажуулалтыг эхлүүлэх бэлтгэл ажилтай танилцах үеэр ХӨСҮТ-ийн удирдлагууд мэдээлсэн юм. “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд 200 мянга гаруй иргэн хамрагдсанаас 23 тохиолдол батлагдлаа. Энэ бол дээрх шинжилгээ үр дүнгээ өгсөн зөв ажил болсныг харууллаа. Хэрэв ингэж илрүүлээгүй бол […]