Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын “Газпром” компанийн удирдлагатай өнөөдөр цахимаар хуралдаж, “Байгалийн хийн хоолойн” төслийн ТЭЗҮ хийх ажлыг эрчимжүүлэхээр тохирлоо.

Тус компани Монгол Улсаар дамжин өнгөрөх “Сибирийн хүч-2” байгалийн хийн хоолойн төслийн ТЭЗҮ-ийг энэ оны эхний улиралд багтаан дуусгахаар төлөвлөжээ. Мөн энэ ажлыг гүйцэтгэх “Газопровод Союз Восток” компанийг Монгол Улсад үүсгэн байгуулж, бүртгүүлээд байгаа юм.

“Газпром” компани болон Монгол Улсын Засгийн газар байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулан тавих санамж бичгийг 2019 оны 12 дугаар сард, Хөрөнгө оруулалтын өмнөх шатны үнэлгээ хийх санамж бичгийг 2020 оны наймдугаар сард байгуулсан.

Монголын нутгаар барих хийн хоолой нь жилд 50 тэрбум шоо метр байгалийн хий дамжуулах хүчин чадалтай байхаар тооцжээ. Шинэ хоолой нь “Сибирийн хүч 1”-ээс дариу 1.3 дахин илүү хүчин чадалтай аж.

Шадар сайдын ажлын алба

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн