Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Энэ долоо хоногт багтаж Спутник болон Синофармын вакциныг татах ажлыг эхлүүлэх шаардлагатай

2021-02-16 11:021min0
150842983_3938274049569167_8379780438405509952_n

Манай улс 548 цэгээр дамжуулан иргэдээ коронавирусний вакцинд хамруулахаар төлөвлөж байна. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ коронавирусний вакцин авах, дархлаажуулалтыг эхлүүлэх бэлтгэл ажилтай танилцах үеэр ХӨСҮТ-ийн удирдлагууд мэдээлсэн юм.

“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд 200 мянга гаруй иргэн хамрагдсанаас 23 тохиолдол батлагдлаа. Энэ бол дээрх шинжилгээ үр дүнгээ өгсөн зөв ажил болсныг харууллаа. Хэрэв ингэж илрүүлээгүй бол коронавирусний тохиолдол нэмэгдэж, хүн амын дунд цар тахлын хэмжээнд хүрэх эрсдэлтэй байсан. Энэ долоо хоногт багтаж ДЭМБ-ын зөвшөөрсөн коронавирусний вакцин татах ажлыг эхлүүлэх шаардлагатай төдийгүй Спутник болон Синофармын вакцин татна.

Дараа нь ДЭМБ-ын тус вакциныг судлах процесс дууссан үед хамтарсан ажлын баг байгуулж, вакцинжуулах ажлыг эхлүүлэх юм. Файзер болон Астразенакаг ДЭМБ үндсэндээ зөвшөөрч байна. Энэ бүхнийг иргэдэд ойлгуулахад анхаарч ажиллана. Вакцинжуулах ажлыг хэдий чинээ хурдан оруулж чадна тэр хэмжээгээр эдийн засгаа нээх, шинэ амьдралын хэв маягт шилжих, хил нээх асуудал руу орно. Тиймээс миний бие Ерөнхий сайдын хувьд хамгийн эхний тунг хийлгэнэ” гэв.

Б.Эрдэнэ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй