Шадар сайд С.Амарсайхан: Тусгай нислэгийн тоог ирэх сард гурав дахин нэмэхээр ажиллаж байна

2021-02-16 12:501min0
e3431cacac19f900fa68dfbac9a88c03

Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан гадаад улсаас тусгай нислэгээр ирсэн иргэдийн тусгаарлалтын хугацааг арав хоногоос хэтрүүлэхгүй байх чиглэлийг өглөө.

Улмаар тусгаарлалтын хугацааг багасгаснаар байрны хүрэлцээ нэмэгдэж, тусгай нислэгийн тоог нэмэх боломжтой болно гэж үзэж байна.

Энэ сард УОК-оос  нэмэлтээр хоёр тусгай нислэг хийхээр төлөвлөж байгаа бол ирэх сард нислэгийн тоог гурав дахин нэмэхээр ажиллаж буй гэнэ. Сүүлийн хоёр сарын хугацаанд сард дунджаар тав орчим тусгай нислэгийг хийсэн байна.

Б.Эрдэнэ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй