Коронавирусийн нөхцөл байдлын талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг нар мэдээлэл өгсөн. Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Вакцин хийлгэсэн хүмүүст хийлгэсэн гэсэн нотлох бичиг өгөх үү?
-Энэ долоо хоногийн сүүлээр вакцины эхний татан авалтыг хийнэ. Дөрвөн улсаас ДЭМБ-ын зөвшөөрсөн вакциныг шат дараатай оруулж ирнэ. Эхний ээлжид халдварын голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд, цагдаа хүчний байгууллагын ажилтнууд, өндөр настай, архаг хууч өвчтэй хүмүүс гэсэн дарааллаар вакцинжуулна. Хөргүүр буюу хадгалах сав 100 хувь бэлэн болсон. Вакцинжуулах эмч, эмнэлгийн ажилтнуудын сургалтыг Энэтхэг улстай хамтран хийж байгаа. 150 эмч, эмнэлгийн ажилтнуудыг сургалтад хамруулсан. Удахгүй аль вакцин ямар шатлалтай хийх вэ гэдэг мэдээллийг олон нийтэд түгээнэ” гэлээ.
Л.Баяр