2021-02-10 15:44
Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Баянхошуу дахь Жанцангийн уулзвар дээр өнөөдөр 13:00 цагийн орчимд ноцтой зам тээврийн осол гарлаа. Тодруулбал, том оврын авто машин осол гарган, нэг дор 10 гаруй автомашин осолд өртсөн байна. Тус ослын улмаас 3 хүний биеийн байдал хүнд эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг авчээ. Л.Баяр










