Монголын үнэт цаасны зах зээлийн чиг хандлагыг тодорхойлогч ТОП-20-ийн индекс 22 мянган нэгжид хүрч өмнөх 7 хоногоос 3.1 хувиар өсчээ.
Энэ үзүүлэлт нь 2017 оноос хойш анх удаа хүрээд буй хамгийн их үзүүлэлт болж байна. ТОП-20-ийн индекс тухайн үед буюу 2017 оны 12 дугаар сард 24520 нэгжид хүрсэн нь түүхэн дээд хэмжээнд тооцогдож ирсэн юм.
Өнгөрсөн 7 хоногийн арилжааны үзүүлэлтийг танилцуулвал, “Ард кредит ББСБ”-ын 7.4 сая ширхэг хувьцааг арилжиж хувьцааны тоогоор тэргүүлж байна. Харин “Ард санхүүгий нэгдэл” ХК 4.2 тэрбум төгрөгийн арилжаа хийж, үнийн дүнгээр тэргүүлжээ.
60 ХК-ийн хувьцаа арилжаанд орж, 24 ширхэг сая үнэт цаасыг 6.9 тэрбум төгрөгөөр арилжаад байна. “Лэнд МН ББСБ”-аас 17 хувийн хүүтэй гаргасан “Лэнд” бондыг 3180 ширхэгийг 318 сая төгрөгөөр арилжаад буй талаар Монголын Хөрөнгийн биржийн Зах зээлийн хөгжлийн албанаас мэдээллээ.
Монголын Хөрөнгийн бирж