Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхантай уулзсан. Энэ дагуу аж ахуйн нэгжүүдийг олон улсын зах зээлд гарахыг нь дэмжих, ялангуяа гарааны бизнес эрхлэхэд нь татварын хөнгөлөлт үзүүлэх боломжийг судлах, гадаадын хөрөнгө оруулалт татах, Дундын хөрөнгө оруулалтын сан бий болгох чиглэлээр хувийн хэвшилтэй хамтарсан Ажлын хэсэг байгуулна.
Улсын хэмжээнд 28 тусгаарлах байранд 1,583 хүн байгаа бөгөөд 19 зочид буудалд 1,147 ортой 820 өрөө нөөцөд байна. Тусгаарлах байруудад онцгой, цагдаа, эрүүл мэндийн 278 алба хаагч, ажилтан үүрэг гүйцэтгэж байна.
Л.Баяр