Баянхошуунд зам тээврийн томоохон осол гарч, 10 гаруй машин мөргөлджээ
2021-02-10 15:44

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Баянхошуу дахь Жанцангийн уулзвар дээр өнөөдөр 13:00 цагийн орчимд ноцтой зам тээврийн осол гарлаа.
Тодруулбал, том оврын авто машин осол гарган, нэг дор 10 гаруй автомашин осолд өртсөн байна. Тус ослын улмаас 3 хүний биеийн байдал хүнд эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг авчээ.
Л.Баяр