Улсын хэмжээнд 2021 оны нэгдүгээр сард 1,789 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1,685-аар буюу 48.5 хувиар буурсан бол өмнөх сараасаа 24.2 хувиар өссөн үзүүлэлт юм.
- Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 100-аар буюу 24.3 хувиар,
- Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 88-аар буюу 6.5 дахин,
- Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 71-ээр буюу 9.4 хувиар,
- Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 50-аар буюу 2.1 дахин,
- Залилах гэмт хэрэг 49-өөр буюу 14.8 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Нийт гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс буурахад,
- Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 1,242-оор буюу 60.1 хувиар,
- Хулгайлах гэмт хэрэг 705-аар буюу 74.2 хувиар,
- Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 308-аар буюу 37.6 хувиар,
- Залилах гэмт хэрэг 163-аар буюу 30.0 хувиар,
- Мал хулгайлах гэмт хэрэг 125-аар буюу 58.7 хувиар,
- Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэрэг 121-ээр буюу 63.7 хувиар,
- Золгүй явдлаар нас барсан хэрэг 110-аар буюу 64.3 хувиар,
- Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 110-аар буюу 53.1 хувиар,
- Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 83-аар буюу 61.5 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна.
Харин олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 3.6 дахин, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг 2.8 дахин өсжээ.
Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 120 хэргийн 6.7 хувь нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйл (Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг)–ээр зүйлчлэгдсэн байна.
Эх сурвалж: ҮСХ