хүүхдийн-эрх.png

2021-01-13 10:44
Улсын Ерөнхий Прокурорын газраас хэвлэлийн хурал хийж,  Прокурорын байгууллагын 2020 оны бүтэн жилийн хяналтын ажлын нэгдсэн дүн мэдээ болон Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэлт, явц байдлыг танилцуулж байна. Прокурорын байгууллагаас 2020 онд 31 байгууллагын 10.775 зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавьсан бөгөөд хяналт тавьсан […]

frozen-fruits-vegetables-and-meat-1.jpg

2021-01-13 10:43
Өнгөрсөн долоо хоногт манай улсын нийт импорт 109.3 сая ам.долларт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 29.4 сая ам.доллароор буюу 21.2 хувиар буурсан үзүүлэлт болохыг Гаалийн ерөнхий газрын статистик харуулж байна. Импортод эзлэх гол нэрийн барааг өмнөх оны мөн үетэй харьцуулан авч үзвэл хүнсний бүтээгдэхүүний импорт 10.1 сая ам.доллар буюу 93.5 хувиар, бусад барааны импорт 4.3 […]

hald.jpg

2021-01-13 10:42
Ажилтан, албан хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, анхаарал халамж тавих, дархлааг дэмжих нь Коронавируст халдварт өртөх эрсдэлийг бууруулна. Ковид-19-ын халдвараас сэргийлэхийн тулд амьдарлын шинэ хэв маягийг хүн бүр хэвшүүлэх шаардлагатай. Үүнд: Аж ахуйн нэгж, байгууллагад: • Албан хаагчдын биеийн халууныг өглөө бүр үзэж, өвчний шинж тэмдэг илэрвэл гэрт нь буцаах • Амны хаалттай хүнд үйлчлэх […]

6b722b9d21428daef5f8a42ea5c9a4b5_x3.jpg

2021-01-13 10:34
2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 1578 тээврийн хэрэгслээр 2858 зорчигч хот руу нэвтэрч, 3230 тээврийн хэрэгслээр 1394 зорчигч хотоос гарсан байна. Авто тээврийн […]

ногоон-цай-1024x683.png

2021-01-13 10:34
Киото мужийн Анагаах ухааны их сургууль, Японы Төв эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэд ногоон, хар, оолонг (oolong) цайнд агуулагдах зарим био идэвхит нэгдлүүд нь коронавирусийг үүсгэгч (COVID-19) амьсгалын замын цочмог хам шинжтэй коронавирус-2 (SARS-CoV-2) – ын эсрэг гайхалтай үйлчилгээ үзүүлж буйг тогтоожээ. Дэлхий нийтэд 2020 оны 12-р сарын 7-ны байдлаар COVID-19-ийн батлагдсан тохиолдол 66 сая гаруй […]

real_1532599483-1.png

2021-01-13 10:26
Монголын Хөрөнгийн биржид өчигдөр, 1 дүгээр сарын 12-нд энгийн арилжаагаар 34 ХК-ийн 357,807,419.87 төгрөгийн үнийн дүнтэй 1.5 сая хувьцаа арилжив. Үүнээс 19 ХК-ийн  хувьцааны ханш өсөж, 12 ХК-ийн  хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байв.  Энэ өдөр “Техник импорт” (TEX+14.99%) болон “Жуулчин говь” ХК (JGV+14.90%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Монгол шуудан” (MNP-10.35%) болон “Мик холдинг” ХК (MIK-9.70%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. “Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай […]

ol.jpg

2021-01-13 10:15
2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 12.484 хүн хамрагдсан байна. Ажилласан шинжилгээний төв 30, мөн халдварын илрүүлэг, тандалт хийх явуулын 12 багт нийт 361 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллалаа. Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд нийт 496.197 хүнийг шинжилгээнд хамруулснаас 424.057 […]

138331494_247908360103678_8075978748389238645_n.jpg

2021-01-13 10:07
Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалтай газрын Онцгой бүс Чандмань Өндөр сумын Доншиг гэх газраас хууль бусаар мод бэлтгэсэн, Өвөрхангай аймагийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс хууль бусаар нарс модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэн, тээвэрлэж явсныг тус тус илрүүлэн шалгаж байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйл. Хууль бусаар мод бэлтгэх 1.Зөвшөөрөлгүйгээр ойд […]

ELveoIBUUAA5n4Z-1-2-2.jpg-large-1-2-2-1024x629.jpg

2021-01-13 10:02
УИХ-ын дөрвөн байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт нэгдсэн чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ. Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлыг жагсаалтаар хүргэж байна. 1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:     Хэлэлцэх асуудал: Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын […]

a2f4d4d5f2f3d32e9c1e9ab71cb412be_x3.jpg

2021-01-13 10:01
Өчигдөр /2020.01.12/ үүрээр Хөвсгөл аймгийн Ханх суманд хүчтэй газар хөдлөл болж, 05:30 цагт эхэлсэн газар хөдлөлт оройн 18:00 цагийн байдлаар 300 гаруй бүртгэгдээд байна. Мөн өнөөдөр/2020.01.13/ өглөө 07:47 минутад 4,2 магнитудтай газар дахин хөдөлжээ. Энэ нь өчигдөр /нэгдүгээр сарын 12-ны/ үүрээр 05:32 цагт 6.5 магнитудын хүчтэй болсон газар хөдлөлтийн үргэлжлэл хэмээн ООГХ-ээс мэдээллээ.   Л.Баяр