Өнгөрсөн долоо хоногт манай улсын нийт импорт 109.3 сая ам.долларт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 29.4 сая ам.доллароор буюу 21.2 хувиар буурсан үзүүлэлт болохыг Гаалийн ерөнхий газрын статистик харуулж байна.
Импортод эзлэх гол нэрийн барааг өмнөх оны мөн үетэй харьцуулан авч үзвэл хүнсний бүтээгдэхүүний импорт 10.1 сая ам.доллар буюу 93.5 хувиар, бусад барааны импорт 4.3 сая ам.доллар буюу 15.4 хувиар өссөн байна.
Харин ачааны автомашины тоо хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 290 ширхэг буюу 61.6 хувиар өссөн бол суудлын автомашины тоо хэмжээ 401 ширхэг буюу 21.5 хувиар буурсан байна.
Түүнчлэн дизелийн түлшний импорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2,363.2 тонноор буюу 8.6 хувь, автобензиний импорт 2,760.4 тонноор буюу 26.2 хувиар тус тус өсжээ.
Гаалийн ерөнхий газар